Онгоцны сүүл хэсэг олджээ
2015-01-08

Индонезоос Сингапур руу хөөрч явахдаа Ява тэнгист сүйрсэн “Air Asia”компанийн “Airbus A320-200” онгоцны сүүл хэсгийг аврагчид илрүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


“Онгоцны сүүл хэсэг 30 метрийн гүнд байгаа” гэж Индонезийн Тээврийн сайд Хади Мустофа ярьжээ. Онгоцны сүүл хэсгийг татаж гаргахын тулд сайн техник хэрэгтэй гэдгийг сайд онцолжээ.


Орос, Сингапурын Онцгой байдлын яам Ява тэнгис рүү 50 орчим шумбагч, усны гүнд ажилладаг теле удирдлагатай аппарат илгээсэн байна. Энэхүү хэсэгт хар хайрцаг байгаа гэж Австралийн талаас  мэдээлжээ.


Олон улсын аврагчид өчигдөр хоёр хүний цогцсыг далайгаас гаргаж авчээ. Аврагчид далайгаас нийтдээ 42 зорчигчийн цогцсыг гаргаж аваад буй.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин