148.3 тэрбумын хохирол учирчээ
2015-01-08

Улсын хэмжээнд 27318 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 7.7 хувиар өсчээ. Цагдаагийн байгууллагад 2014 онд 455265 гомдол, мэдээлэл, дуудлага бүртгэгдэж урьд оны мөн үеэс 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 455265 гомдол, мэдээллийн 93984 дуудлага гэмт хэргийн улмаас цагдаагийн байгууллагад ирсэн байна.

ы

Гэмт хэргийн улмаас учирсан нийт 148.3 тэрбум төгрөгийн хохирлын 43.7 тэрбум төгрөг буюу 29.4 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ. Гэхдээ нийт учирсан хохирлын хэмжээ өмнөх оноос 10.8 тэр бум төгрөг буюу 6.8 хувиар буурсан байна.Бүртгэгдсэн хэргийн 10049 буюу 37.2 хувь орон нутагт, 17144 буюу 62,8 хувь нь нийслэлийн хэмжээнд үйлдэгджээ.

б

Харин захиргааны зөрчил 681222 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 12.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Захиргааны зөрчлийн улмаас 621628 иргэн, 50 албан тушаалтан, 1561 байгууллага, аж ахуй нэгжид нийт 5.3 тэр бум төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

б

Б.Хүлэг

 
Shuud.mn
Сонин хачин