Бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлнэ
2015-01-09

Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Ерөнхий боловсролын сургууль тэр дундаа бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэх чиглэлийг нийслэлээс барьж буй. Энэ онд 8160 суудал бүхий 14 сургууль,  2865 ор бүхий 17 цэцэрлэг,  3 спорт заал,  1 дотуур байр, 1 сургуулийн хүзүүвч, 1680 ор, 2820 суудал бүхий 15 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг барих аж. Мөн 20 цэцэрлэгийн барилгыг давхарлана. Энэ бүхэнд зориулан  улс, нийслэлийн төсвөөс нийт 52.6 тэрбум төгрөг зарцуулна.

а Улсын төсвийн хөрөнгө оруулалт: Монгол Улсын 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод нийт 7 цэцэрлэг /805 ор/ , 11 сургууль /7040 суудал/, 2 спорт заал, 1 дотуур байрны барилга барихаар батлагдсан. Эдгээрээс 2015 онд нийт   630 ор бүхий  5 цэцэрлэг,   3200  суудал бүхий 5 сургууль, 2 спорт заалны барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.

а Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт: Нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод нийт 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /1680 ор, 2820 суудал/,  10 цэцэрлэг /2060 ор/, 3 сургуулийн өргөтгөл /1120 суудал/, 1спорт заал, 1 сургуулийн хүзүүвчний барилга барихаар батлагдсан. Эдгээрээс 2015 онд  нийт  1680 ор, 2820 суудал бүхий 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,  360 ор бүхий  2 цэцэрлэг,  1280  суудал бүхий 3 сургуулийн өргөтгөл,  1 спорт заал, 1 сургуулийн хүзүүвчийн барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.

Shuud.mn
Сонин хачин