Эрхэм гишүүдийн ончтой үгс
2015-01-09

Шийдлийн Засгийн газар, Ерєнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны тєсвийн тодотголын тєслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан ирж анхны хэлэлцvvлгийг нь хийж эхэлсэн єчигдрийн хурал­­даан сурсан дадлаараа нэг хэсэг нь учирлан тайлбарлаж, Ц.Нямдорж тэр­­гvvтэй Б.Бат-Эрдэнэ авар­га, тэмцэгч Г.Уянга, туйл­­­бартай vгvйсгэгч Є.Энхтvвшин, бvх­­нийг эсэр­­гvvцэгч Х.Болор­­чулуун дагал­­­­дагч­­­­тай жадлан эсэр­­гvvцэгчид эх­­чvvд, эмэгтэй­­чvvд­­ийн нэрээр хєєрхєн популизм, дуусдаггvй хорлонтой улстєрєє хийж эхэлсэн.

d

Шvvмжлэлт сэтгvvлзvй бол хэвлэл мэдээлэл, сэтгvvлзvйн салбар зєв гольдрилд оршин тогтнох хамгийн бодитой, цагийн шалгуурыг давах чиглэл гэсэн эрдэмтэн судлаачдын vгийг мєрдєж, ажлынхаа гол зарчим болгож явдгийн хувьд vvнийг тэрлэгч нь ємнєх Шинэчлэлийн Засгийн газрын алдаатай бодлогыг єєрийнхєє хэмжээнд шvvм­­жилсээр ирсэн. Улс орны эдийн засаг, санхvvгийн салбарууд хямралд орж энэ хvндрэлээс хамтын хvчээр гарахаар зориг шулуудсан шийдлийн Засгийн газар Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн эхний алхмуудыг анхааралтай ажиглан харж байгаагийн хувьд зарим нэг хатуухан шvvмжлэл ч нийтлvvлсээр л байгаа. Ард иргэдээ бvсээ чангалахыг уриалж байгаа эрх баригчид єєрсдєє энэ ажлаа манлайлах учиртай гэж vздэгийн хувьд vгээ хэлж, vзгээ шvvрэхээс ч аргагvй. Хамгийн гол нь хоёр, гурван нам хамтарч Засгийн газраа байгуулсан нэрээр шагналын албан тушаалын томилгоог хавтгайруулж байгаа нvглээ даруйхан эргэж харах ёстой. Жишээлбэл хэдийгээр Л.Гантємєр сайд бага, дунд болон дээд боловсролын системд зоригтой, чадварлаг шинэчлэл хийж байгаа хэдий ч заавал хоёр дэд сайдтай ажиллаж байж энэ ажлын ард гарна гэсэн хуулийг єнєєдєртєє эрхэм гишvvд баталчихаагvй байгаа. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгvй зарчим БСШУ-ны яаман дээр хачин жигтэй мєрдєгдєж Я.Тємєрбаатар, Б.Тулга гэсэн хоёр дэд сайдыг эрх баригч хоёр том нам хvчээр тvрэн шахчихаад байгаа. Тэгвэл байнга хэл ам дагуулдаг Эрvvл мэнд, спортын яаманд Т.Болдбаатар, Д.Атармаа гэх бас л намын томилгоотой нєхєд дэд сайдын сэнтийд залраад амжсан. Тэд чухам юу хийж, ямар гавьяа байгуулах нь тодорхойгvй хэрнээ бараг л бололцоогvй. Саяхан л Эрvvл мэндийн шинэхэн сайд хуучны Соёл спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан байшинг євч засварлан ирэх сарын сvvлчээр 150 ортой хvvхдийн эмнэлэг болгоод хvлээлгэж єгєх vvрэг авч ажилдаа ханцуй шамлан орж байгаагаа зарлаад байсан. Тэгвэл мэргэжлийн байгууллагууд єнєєх барилгыг нь шалгаж vзээд “Хvvхдийн эмнэлэг болгон засварлах боломжгvй” хэмээн дvгнэлт гаргачихаад байгаа. Эхнээсээ нарийн тооцоо, судалгаагvй, сэтгэлийн хєєрлєєр яарч адган гаргасан шийдвэр нь ийнхvv бvтэлгvйтэж эхлээд байгаа. Байдал ийм л эгзэгтэй vед Шийдлийн Засгийн газар 2015 оны тєсвийн тодотголыг оруулан ирж УИХ-ын зарим гишvvдийн уран цэцэн vг хэлэх авьяасыг тодруулан гаргав. Тэдний манлайд “Гудамжны тэмцэгч” нэрээр олонд алдаршсан УИХ-ын гишvvн Г.Уянга “Иргэд голоо тасартал бvсээ чангалж байна. Зарим хэсэг бvсээ тасартал таргалж байгаа” гэсэн даажаантай vгээрээ єрсєлдєгчгvй тодорсон юм. Гэхдээ тvvний vгийг УИХ-ын хуралдааны танхимд тохой залган суугаа нєхдєєс нь эхлээд єчигдрийн хуралдаанд хvрэлцэн ирсэн Засгийн газрын гишvvдэд хамаатуулан харвал арай л биш юм аа.

d

Жишээлбэл УИХ-ын гишvvдийн дунд бvсээ тасартал таргалсан эрхэм харагдахгvй байгаа юм. Тэрvvхэндээ хєєрхєн гvзээ суусан эрхмvvдийг зvvнээс баруун тийш шилжvvлэн тоолбол Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, УИХ-ын гишvvн Б.Болор, М.Зоригт, Г.Батхvv, М.Сономпил, Д.Хаянхярваа, Б.Чойжилсvрэн гэсхийгээд дуусч байгаа юм. Гэхдээ дээрх эрхмvvд бол ангийн нєхєд дундаа л арай жаахан буян, нvнжиг нь урагшаа тvхийсэн болохоос бус “бvсээ тасартал таргалсан” бvлэгт яагаад ч хамааралгvй нь харваас андашгvй. Харин “Голоо тасартал бvсээ чангалсан” иргэд хєдєє гадаагvй байгаа нь яалт ч vгvй vнэн. Жишээлбэл сvvлийн vед цахим ертєнцєєр дуулиан болж байгаа Замын-Vvд сумын хэвтэрт орчихсон залуугийн гол тасрахад тун ойрхон байгаа. Зvгээр бvсээ тасартал таргалж байгаа нєхдийг УИХ, Засгийн газрын бvрэлдэхvvнээс биш бєхийн єргєєнд долоо хоног алгасахгvй болдог барилдааны vеэр хэрэг болгон зорьж очоод харчихад гэмгvй. Тэнд бол жинхэнэ бvсээ тасартал таргалсан бєхчvvд язганалдаж байгаа. Г.Уянга гишvvний єрсєлдєгчгvй тодорсон цэцэн vгний тухайд иймэрхvv. Тэгвэл Є.Энхтvвшин гишvvн “Багш, эмч нарыг тєрийн албан хаагчаас хасна гэлээ. Багш, эмч нараас гадна галч, тогооч, дотуур байрны ажиллагсад хамаардаг юм. Алдарт эхийн мєнгийг яагаад хасч байна вэ. Эхчvvд насаараа vр хvvхдийнхээ тєлєє явдаг юм шvv” гэсэн шvvмжлэлийг шулуухан Ерєнхий сайдад хандсан vг гэж ойлгож болно. Мэдээж Ч.Сайхан­билэг сайд Ємнєговийн хамгийн баруун талын сум Гурвантэсийн дотуур байрыг хєлдєєчихгvйн тулд хєєрхий галч нь унаж тустал заг єрддєгийг мэдэхгvй, бараг л гадарлахгvй. Харин эхнэр нь vр хvvхдийнхээ тєлєє зvтгээд явааг єдєр бvр хардаг болохоор энэ нь бvх насных нь амьдралын зорилго гэдгийг гадарлахтайгаа байгаа. Харин хvvхдийн мєнгєний тухайд Ч.Сайханбилэг сайд тийм мєнгє байдаг эсэхийг ч мэдэхгvй нєгєєх дээд давхаргын таван ангилал буюу тэр талын судалгаа явуулахад хаалгаа тайлж єгєєгvй хэсгийн гол тєлєєлєгчийн нэгний хувьд тєдийлєн сайн ойлгохгvй байгааг нь харгалзан vзvvштэй асуудал юм. Бvхнийг шvvмжлэх хоббитой УИХ-ын гишvvн Х.Болорчулуун “Манай улсын тєсєв энэ онд 5,6 тэрбум. Бид мєнгєгvйдэж байна. Манай улсад тєсвийн 70 хувьтай тэнцэх борлуулалт байгаа. Оюутолгой, Тавантолгой гээд. Гэтэл энэ борлуулалтын дийлэнх нь єрєндєє яваад тав хvрэхгvй хувь нь vлдэнэ.

d

Хэдэн компанийн мэдэлд орчихжээ. Засгийн газар Оюутолгойн муу гэрээ хэлэлцээрээ сайжруулах шаардлагатай” хэмээн шvvмжилсний хариуд “хэргийн эзэн, хэнгэрэгийн цохиур” болчихоод байгаа Ерєнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгойн асуудалд нєгєє тал манай талын байр суурийг муутгах хэд хэдэн санал тавьсан. Гэхдээ єнєєдєр гэрээнд єєрчлєлт оруулах яриа хэлэлцээ хийгдээгvй. Єнєєдєр манай талд єєрчлєлт хийх нь ашиггvй.

d

Тиймээс гэрээний єєрчлєлтийн асуудал байхгvй. Харин Оюутолгойн ордын газар доорх ажлыг эхлvvлэх vv vгvй юу гэдэг яриа л байгаа” гэж хариулж байна лээ. Товчхондоо байдал хvнд байгаа. Харин нэг зvйл дээр буюу Ч.Сайханбилэг сайдын дэвшvvлсэн “Бvсээ чангалах” асуудлыг сайтар эргэцvvлэн бодож, хамгийн зєв гарцыг олохгvй бол байдал улам базаахгvй болно гэдэг нь л бултахын аргагvй vнэн юм.

d

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
novshid:
muu holsnii saraachigch hoshnogo doloogch hogiin *r min iimerhuu zuil dahin sarrachih yum bol hohi chin shuu
2015-01-09
иргэн:
үүнийг бичигч зг-ийн захиалгаар бичсэн нь тодорхой байна.гүзээ нь шалхайтлаа унжаад төсвийн мөнгө бондын мөнгө гуссан авилгалч,хулгайчууд батбаяр,алтанхуяг,с.эрдэнэ,ан-ын бүлгийн дарга асан халзан эрдэнэбат,г.баярсайхан,д.зоригт,батхүү,д.ганхуяг,баярцогт,сайханбилэг гээд олон этгээдүүд байгаа ш дээ.
2015-01-09
oroo toloo:
tomorxuyg owogtoi gombosvren toriin dvremt xuwtsas omsoj omgoologch neriin dor ajil alban tu*laa ashiglan ooriin eej xorloodoin delgertsetsegteigee niilj busdiig zalilan luiwardaj ervvgiin notstoi gemt xereg xiij ard irgedees ix xemjeegeer mongo xuuran zeelex nereer zalilan zeel awch ogoxgui zugtan zailj amia argatsaan busdiig xoxirooj ybaag mongol ulsiin xuuli tsagdaagin baiguulaga anxaaralda awch omgoologchdiin xolboonixon nygtlan shalgaj zalitan etgeeded xuuliin tsoorxoi ashiglan busdiig xuuran zalilan xiij mexlexees urdchilan sergiilj taslan zogsooxiig xusej bna 10%iin xuutei awsan 25say togrog 2 jil 7 sariin nuur uzej 37say togrognii oglogtei bolson baina ichix bulchirxai baibal xunii mongiiig nen dariu butsaan olgoxiiin *rdaj bn!!! ta buxen gantsxan minuteiin zaw gargad enxuu medeeleliig unshij 1iig bodoj 2riig tungana gedegt naiday tsaash n share xiij olon tumend tugeegeeree bayarallaa
2015-01-09