“Би Чарлье байна” хүрээгээ тэлсээр байна
2015-01-11

Гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан “Charlie Hebdo” сэтгүүлийн сэтгүүлчдийг дурсч, Францын хэвлэлийн ажилчид “Би Чарлье байна” гэх хөдөлгөөнийг санаачилсан билээ. Жагсагчид “Дахин сонин, сэтгүүлийн байранд халдлага гарахгүй гэсэн баталгаа байхгүй учир Засгийн газар яг одоо дүрвэгсэд болон исламын шашинтнуудад хориг тавь” хэмээж байгаа юм.

1

“ВВС” агентлаг ““Би Чарлье байна” гэх хөдөлгөөн Францын 10 гаруй хотод болж буйгаас гадна дэлхийн 22 оронд зохион байгуулагдаж байна” гэж мэдээлжээ. Гартаа лаа болон сэтгүүлчдийн зэвсэг гэгддэг харандаа, үзэг барьсан жагсагчид “Charlie Hebdo” сонины байранд болсон халдлагыг хэвлэлийн эрх чөлөө ноцтой зөрчигдлөө хэмээжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд аюулгүй байдлын үүднээс жагсагчдыг тарахыг уриалаад буй билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
пачрг:
шарли эбдо
2015-01-11
balai yumaa:
zagaachidiig zogsookh ni zuv ted uuriin ornii luivarchidtai temzekh heregreti . europ- irj ali ali taldaa hundrel uchruulakh hereggui.
2015-01-11