Францчууд “айхгүй байна”
2015-01-12

Францын Ерөнхийлөч Франсуа Олландын санаачлагаар өнгөрсөн долоо хоногт гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан сэтгүүлчид болон энгийн иргэдийг дурсч, “Дурсгалын өдөр”-ийг зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгч оролцсоноос гадна Германы Канцлер Ангила Маркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Мали улсын Ерөнхийлөгч Ибрахим Боубакар Кейта, Грекийн Ерөнхий сайд Антонис Самарас, Испанийн Ерөнхий сайд Мариано Ражоу, Палестаны Ерөнхийлөгч Махмуд Аббас нар оролцжээ. Францын хэвлэлүүдийн дамжуулснаар “Дурсгалын өдөрт ойролцоогоор 3.7 сая франц нэгдсэн” гэжээ.

1

Жагсагчид гартаа “Бид айхгүй байна” гэх лоозон барьцгаасан байна. Олланд ард түмэндээ хандаж “Сонины байранд халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг Парисын цагдаа нар аюулгүй болгосон. Мөн дэлгүүр барьцаалсан гэмт этгээдүүдийг ч аюулгүй болгосон. Тэднийг аюулгүй болголоо гээд Францыг аюул тойрон гарсан гэсэн үг биш. Бид алхам тутамдаа хяналттай байх хэрэгтэй. Алан хядах бүлэглэлүүд биднийг айлгаж, хүчгүй болгохыг хүсч буй. Бид тэднээс хүчтэй гэдгээ батлахын тулд эвтэй байх учиртай” гэж хэлжээ. Мөн тэрбээр Герман, Их Британийн удирдлагуудтай хэт даврагчдын асуудлаар ярилцсан байна. Францын Засгийн газар терорризимтой тэмцэхэд эхний ээлжинд гурван сая доллар төсөвлөсөн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ха ха:
айгаагүй хүн айхгүй байна гэж хэлдэг билүү айн? америк болон тэднийг дагаж далдайсан барууныхан бусдыг дорд үзэж ирсэний үйлийн үр гарч байна.
2015-01-12
handaltgui bolgooch:
ene 1958 metiin balai oron suutsnii chenge-uudiin handaltiig haamaar yum, haa saigui zaraa oruulj yavah yum
2015-01-12