Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Сум дундын прокурорын газрын ажлыг шалгасан тухай дүнг хэлэлцжээ. Зөвлөлийн хуралдаанаар УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгасан дүнг хэлэлцээд тус прокурорын газрыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн дүгнэсэн байна. Иймд Хархорин суман дахь Сум дундын прокурорын газрын ахлах прокурорЦ.Идэрмөнх, хяналтын прокурор Т.Батжаргал нарт сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Б.Одон
Уншиж байна |