Үхлээ зөгнөн ярьж байжээ
2015-01-12

“Charlie Hebdo” сонины байранд болсон халдлагын үеэр тус сонины эрхлэгч Стефане Чарбонньер амиа алдсан юм. “Paris”сонин өнөөдрийн дугаартаа ““Charlie Hebdo” сонины эрхлэгч 2011 онд өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр үхлээ зөгнөн, ярьж байсан” гэж мэдээлжээ. “Nypost.com” сайтад тэрээр “Надад эхнэр хүүхэд байхгүй. Надад тийм ч урт цаг байхгүй. Нэг зөнч надад 4-5 жилийн нас л байгаа гэсэн. Тиймээс л би гэр бүл зохиохоос айж байна” хэмээн яриа өгч байжээ.


Түүнийг архинд нэлээн хамааралтай байсныг францын хэвлэлүүд мэдээллээ. 47 настай Стефане Чарбонньер “Charlie Hebdo” сонинд 1999 оноос эхлэн ажиллаж эхэлжээ. Тэрээр 2006 оны есдүгээр сард тус сонины эрхлэгч болсон аж.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
zochin:
laluud manihan shig lam naraa dooglood ineegeed suuj bdag humus bish hervee shashiniig ni doromjolbol margaash ugluu ni tolgoi ni shongiin oroid ulguutei bna erh chuluu gedeg neriin dor busadiin unet zuilsiig doromjilbol yadagaa uzsen hereg
2015-01-12
nj irgen:
uhej baihdaa taarsan erguu baina. shaishin doromjilbol tegdeg yum
2015-01-12
sanal:
het doromjlol gaduurhah uzel huniig allagad hurgredeg................. delhiin humuus neg gert amidarch bga sh uu
2015-01-12