“Би Монгол Улсын хоёр сая дахь иргэн”
2015-01-12

Монгол Улсын гурван сая дахь иргэн тун удахгүй мэндэлнэ хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн билээ. Тиймээс Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хариуцаж буй. Гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдүүдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрхийг олгохоор шийдвэрлэсэн юм.

a

Үүнтэй холбоотойгоор Монгол улсын нэг сая дахь, хоёр сая дахь иргэдийн талаарх мэдээлэл болон тэдний хаана юу хийж яваа нь олны анхаарал татаад буй. Тэгвэл хоёр сая дахь иргэнээр тодорч байсан Ж.Ундрахбаяр гэдэг залуутай өчигдөр Дорноговь аймгийн Зам-Үүд суманд томилолтоор явахдаа манай сурвалжлах багийнхан таарсан юм. Тэрбээр Ардын хувьсгалын 67 жилийн ойн босгон дээр буюу 1988 оны 7 сарын 10 нд БНМАУ-ын хоёр сая дахь иргэн хэмээн батламж авч, гурван өрөө орон сууцаар шагнуулж байсан азтай эрхмүүдийн нэг ажээ. Тухайн өдөр улсын хэмжээнд 279 эх амаржиж, 279 хүүхэд төрүүлсний 54 хувь нь 46 хувь охин  нийт хүүхдийн 33.3 хувь нь Улаанбаатар хотод  төрсөн юм байна. Нийт 279 хүүхдээс 25 хүүхдийг нь хоёр сая дахь иргэн, 254 хүүхдийг нь БНМАУ-ын хоёр сая дахь иргэний чацуутан гэж бүртгэн авсан аж.

й

Хоёр сая дахь иргэнээр бүртгэгдсэн Ж.Ундрахбаяр нь Улаанбаатар хотын иргэн Эсгий, эсгийн гутлын үйлдвэрийн ажилчин Х.Жамъяангарав, Ш.Удвал нарын гэр бүлд төрсөн юм байна. Түүнтэй цөөн хором уулзаж, ярилцсанаа хүргэе.

ы

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Жамъяангаравын Ундрахбаяр гэдэг. Би Дорноговь аймгийн Замын Үүд суманд амьдарч байна. Улаанбаатар хотын  II дугаар 10 жилийг 2006 онд төгсөөд Сэрүүлэг дээд сургуульд суралцсан. Одоо Замын-Үүдэд ажиллаж амьдраад 2 жил болж байна. Хувиараа ажил хийж, орон нутагтаа "Эх орны манлайлал" ТББ-ийнхаа шугмаар хүмүүнлэгийн сайн дурын ажлууд хийж байна.

й

-Өөрийг тань Монгол улсын хоёр сая дахь иргэн гэсэн батламж авсан хүмүүсийн нэг гэж сонслоо. Энэ талаараа тодруулаач?

-Тиймээ би  БНМАУ-ын хоёр сая дахь иргэний батламж тэмдэгтэй. Тухай үеийн Монголын хүүхдийн төлөө үндэсний фондоос байраар шагнуулж байсан азтануудын нэг. 1988 оны долоодугаар сарын 10-нд хоёр сая дахь иргэнээр тодорсон цөөн хэдэн хүүхдэд байр өгсөн байдгийн нэг нь би. Улаанбаатар хотод төрсөн тул 11 хорооллын 5 дугаар байранд гурван өрөө байраар шагнасан юм билээ. Үе чацуутан хүүхдүүдэд маань тодорхой хэмжээний шагнал урамшуулал ч өгч байсан гэдэг.  Тэр үеийн сонин хэвлэлд гарч байсан материалууд, батламжийн тэмдэгүүдээс үлдсэн маань энэ хэд л байна даа.

й

-Монгол Улсынхаа түүхэнд бичигдэж, мөнхлөгдөнө гэдэг азтай хувь тохиол. Таны амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн болов уу?

-Хүүхэд байхаасаа л айлаар ороход “За манай 2 сая дахь иргэн том болж байна уу, юу хийж байна” гэж их асуудаг байсан. Тэр болгонд нүүр улайхааргүй ажиллаж амьдарч байх юмсан гэж их хичээж ирсэн. Багадаа эмээ өвөө дээрээ өссөн болохоор ахмад буурлуудад их сайн. Тийм болохоор залуу үе маань ахмад буурлууддаа хайрлаж, хүндлээсэй. Бидний энэ амьдарч байгаа нийгэм сайн сайхан бүхнийг чинь тэд маань л бидэнд үлдээсэн. Бид муутгалгүй, үрж устгаж болохгүй улам бүр өөд татаж явах ёстой. Тиймээс амьдарч байгаа нийгмийнхээ сайн сайхны төлөө залуучууд нэгдэж, илүү хичээж амьдраасай. Нийгмийн ажил хийж нэгэндээ тусалж, сэтгэлээсээ дэмжиж байгаасай гэж хүсдэг.

й

-Нэг сая дахь иргэнтэйгээ таарч байсан гэсэн үү?

-Тийм хүүхэд байхдаа 1962 онд төрсөн Монгол Улсын 1 сая дахь иргэн гээд нэг ахтай хөдөө явж байгаад таарч байсан. Тухайн үед хүүхэд байсан болохоор сайн мэдээлэл авч чадаагүй. Сонин учрал байна гээд хамт зураг авахуулж байснаа л санадаг юм.

й

-Манай улсын хүн ам удахгүй гурван сая болох гэж байна. Хүн ам өсөхийн хэрээр манай улсын хөгжил, нийгмийн амьдрал, хүн хүнээ хүндлэх асуудал хэр байгаа бол. Энэ асуудалд та иргэн хүнийхээ байр суурийг илэрхийлвэл?

-Монгол улсын хүн ам өсөх хэрэгтэй. Манай улсад ардчилал ялснаар олон хүн хөлөө алдах нь алдаад, амьдралаа дээшлүүлэх нь дээшлүүлчихсэн байна. Гэхдээ иргэд хэт их эрх чөлөөтэй байгаагаас төрөө дээдлэх ухаан байхгүй болсон, төр нь хүнээ хөгжүүлэх ухаан байхгүй болсон гэж харагддаг. Дэлхийн улс орнууд хэдэн тэрбум, хэдэн зуун сай хүнтэй мөртлөө хөгжөөд л байдаг. Гэтэл манай улс ийм сайхан газар нутагтай, цөөхөн хүн амтай атлаа төр нь хүнээ зөнд нь хаячихсан юм болов уу гэж хардаг. Төр хүний амьдралд орж болохгүй байх л даа, гэхдээ бодлого нь л буруу болчихсон юм болов уу. Миний сонссоноор Япон улс олон жилийн өмнө залуучуудаа  гадаадад сургаж, эх орондоо эргэж ирээд, өндөр цалин авч эх орныхоо төлөө хөдөлмөрлөх боломжийг бий болгосон гэж байсан. Харин манайд гадаадад суралцаж ирсэн залуучууд эх эх орондоо ирээд мөнгө олох л гэж ажиллаж байгаа болохоос улс эх орноо хөгжүүлэхийн төлөө ажиллах боломжгүй байна. Тийм болохоор хүнээ хөгжүүлж, түүнийхээ хариуд улс эх орноо хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

й

й

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
Баяр:
Янзтай янзтай
2018-02-27
Монгол:
Монголын үрс маш олон болтугай
2017-09-10
wow:
Saihan dursamjtai sain ywaa zaluudaa amjilt hvsie
2017-05-08
2017:
Амьдрал баян шүү.
2017-01-07
зочин:
ер нь сайн яваа нэгнээ дэмжээд энэ залууг сайхан чиглүүлэд хажуудаа авах хэрэгтэй томчууд
2015-01-24
зочин:
ер нь сайн яваа нэгнээ дэмжээд энэ залууг сайхан чиглүүлэд хажуудаа авах хэрэгтэй томчууд
2015-01-24
zaya:
uhaant zaluu shvv amjilt
2015-01-24
зочин:
аз жаргалын дээдийг хүсэн ерөөе. хүүхэд тань мөн 3, эсхүл 4 дэх сая иргэн болохыг ерөөе.
2015-01-19
н.ган-од :
аугаа хувь зохиол байна шvv дээ.. маш ховор тохиолдол.. азтай ...эрvvл энх сайн сайханийг хvcэн ероое!!
2015-01-18
н.ган-од:
маш их аз жаргал... ховор тохиолдол ...танай гэр бvлд эрvvл энх, аз жаргал сайн сайханийг хvcэн ероое!!
2015-01-18
boogii:
сайхан сэтгэлтэй залуу байна хүндэтгэх сэтгэл төрлөө. амжилт хүсье! 3сая дахь иргэн маань мөн энэ залуу шиг мундаг хүн болоосой! монголын маань ирээдүй гэрэлтэй байх болтугай! би эх орондоо хайртай
2015-01-18
gansukh ganbolor.:
undrahdaa ajiliin ondor amjilt, ger buld ni az jargal sn shn buhniig husii.
2015-01-17
zuzu:
bayr hurgey. ajiliin amjilt. ih zuv bodoltoi zaluu yum iim uhaantai zaluus olon bgasai
2015-01-15
bab y:
bayr hurgey a.jilt husey
2015-01-15
zochin:
zov bodoltoi saixan zaluu baina! ulsinxaa xair xishigiig daaj yavaarai! ene bol tuuxen amidtal. xediigeer ene bichig barimt buxniig xadgalj irsen ni baxarxuushtai ch tseverxen bas xadgalaagui bainaa! mongolchuud bid bichig barimttai xaritsax,xadgalaxdaa dutagdaltai baidag yum bailaa. shuumj talaas ni bish busadtai xaritsuulaxad tegj xaradsnaa bichlee. tusgaj avax ni avna biz de.
2015-01-15
зочин:
олны буян оломгүй далай гэж ёстой энэ шүү дээ миний дүү сайхан амьдраарай харваас амны хишигтэй сайн хүн байнаа чи.
2015-01-15
хөөрхөн:
хөөрхөн залуу бндаа
2015-01-14
tsengel:
тунгалаг өөрөө 27 жил яг ингэж хадгалах байсан уу гэгээлэг мэдээнд гэгээлгээр хандаж сураарай гэж анхааруулъя
2015-01-13
tsengel:
yostoi sn hadgalsan bn bas netd hadgalsan bsan yostoi mundag zaluu shuu amjilt
2015-01-13
уугий:
3 сая боллоо гэж
2015-01-13
aawyn naiz:
undrah tom er boljee. sain l yawaa yum baina.
2015-01-13
munkh:
ta delkhiin tuuxend neg xuudas nemj baigaa shuu.
2015-01-13
zochin :
saihan hvv bolj hvmvvjijee bayar hvrgie
2015-01-12
da irgen:
zov bodoltoi zaluu bn amjilt husii
2015-01-12
gantulga:
manai nz mundag shvv amjilt
2015-01-12
zochin:
chi ene ulsiin bas 1 tvvh dhvvdee . yasan ch muuhai hadgaldiimdee barimtuudaaa . hoishid gavyatai yvbal . huviin muzeitei ch baij bolno shvvdee . ydaj neted hadgalaacheee . gej zuvlue . ene bol az . bas gavya !!!!
2015-01-12
kakay uumnii ain:
uhaantai zaluu bna yum uchirtai shuu
2015-01-12
irgen:
27 jil hadgalsiin chne iim bhgui yadiin. harinch sain hadgalj
2015-01-12
зочин:
баяр хүргэе, сайн үйлс хийж байгаад талархал илэрхийлье, сайхан дурсамжуудаа нандигнан хадгалж үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээ, энэ бол түүхэн үйл явдал.
2015-01-12
hhhh:
boon l mongo zarlagdahnee yls hetsvv bhd
2015-01-12
zocnin :
sain bna eh oron cnin cnamaig 2 say dahi irgen gej ontdolj bair ogcn ih hyndetgeltei handsan bna . zow bodoltoi zaluu bna . ..
2015-01-12
tungalag:
дурсамжтай зүйлээ ямар муухай болгодог юм. аливаа бичиг баримтыг соёлтой нандигнаж явахыг анхааруулъя
2015-01-12
зоригт:
сайхан дурсамж шүү.
2015-01-12
commentchin:
sn bnashdee odii hurtel ene bvhne hadgalaad avaad vldsen mundag zaluu bnashdee
2015-01-12