“Алтан бөмбөрцөг”-ийн эзэд тодорлоо
2015-01-12

  72 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорч эхэлжээ.


Шилдэг эмэгтэй жүжигчин


Still Alice” киноны Алисан Ховландын дүрээр жүжигчин Жулианна Мур шилдэг эмэгтэй дүрийн шагналын эзнээр тодорчээ.



Шилдэг эрэгтэй жүжигчин


 “The Theory Of Everything” киноны Стивен Хокингийн дүрээр Эддие Редмауне Алтан бөмбөрцөг гардсан байна.



Инээдмийн киноны эмэгтэй гол дүр


Энэ төрөлд жүжигчин Ами Адамс “Big Eyes” киногоороо “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болжээ.



Инээдмийн киноны эрэгтэй гол дүр


Жүжигчин Мишель Кеатон “Birdman” киногоороо инээдмийн киноны шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр тодорчээ.



Шилдэг кино


Шилдэг кино төрөлд  “Boyhood” кино шалгарч, шагнал авлаа. 

 


Музыкал кино төрөлд


Музыкал кино төрөлд The Grand Budapest Hotel” кино ялалт байгуулжээ.



Шилдэг найруулагч


72 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг найруулагчаар “Boyhood” киног найруулсан, найруулагч Ричард Линклатер тодорчээ.



Шилдэг хүүхэлдэйн кино


 “How to Train Your Dragon” шилдэг хүүхэлдэйн киног болсон байна.



Шилдэг дуу


Шилдэг дуу төрөлд дуучин Лана Дель Раугийн дуулсан “Big Eyes” киноны “Big Eyes” дуу тодорчээ.



Б.Дэлгэрцэцэг



Shuud.mn
Сонин хачин
лаалаа:
орчуулга ,нэр усыг нь бичнэ гэж сайхан залах юмаа.ингэж бичнэ гэж ярьсиимуудаа.
2015-01-12