Дуучин Э.Болор-Уянга тоглолтоо хийнэ
2015-01-13

Залуу дуучин Э.Болор-Уянга бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд “Rivers sounds” амьд хөгжмийн клубт зохион байгуулахаар болжээ. Тэрбээр дуучин Д.Эрдэнэцэцэгийн олны хүртээл болгосон “Учралын эгшиг” дууг дахин эгшиглүүлэхийн сацуу шинэ уран бүтээлүүдээ танилцуулж, сонсогчидтойгоо нэг оройг өнгөрүүлэх гэнэ. 


Тоглолтод Монголын хамгийн шилдэг хөгжимчин “Никитон” хамтлагийн Цогоо, бөмбөрчин Золбоо, гитарчин Бука, “Чингис хаан” хамтлагийн хөгжимчин Ц.Байдраг, бөмбөрчин Б.Ганхөлөг,  “New star” студийн дуучин Г.Ядамсүрэн, Beatbox Баачка нарын уран бүтээлчид оролцох аж.


Б.Одон


Shuud.mn
Сонин хачин