Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 26-наас авч эхэлнэ
2015-01-14

Уул уурхайн яамнаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг энэ сарын 26-наас эхлэн Ашигт малтмалын газарт авахыг мэдэгдэв. Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 71.5 хувийг эзэлж байна. Нийт нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл, харин 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох юм байна.
ө
Хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийн журмаар олгох
Тусгай зөвшөөрлийг олгохдоо Монгол улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлого баримтална. Энэ үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийшэх хэсэгт  хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна.
ө
Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг “нэг цонх”-ны үйлчилгээнд шилжүүлж, өргөдөл гаргах дугаарыг мэдээллийн технологийн дэвшилтэд хэлбэр болох цахимаар олгоно. Ийнхүү төрийн үйлчилгээг цахимжуулснаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах үеэр Ашигт малтмалын газарт үүсдэг байсан хэт их дараалал, хүлээлт, үүнээс үүдсэн иргэдийн уур бухимдал, чирэгдэл, хардлага бүрэн арилна гэж үзэж байна.
ө
Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь эрдэс баялгийн салбарт баримтлах үндсэн бодлого бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл дахин олгож эхлэхдээ хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай, чадвартай хуулийн этгээдэд олгох чиглэлийг баримталж ажиллана. Ашигт малтмалын газар 1-р сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч, шийдвэрлэж эхлэх ба юуны өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд АМГ-т хүрэлцэн ирж бүртгэл хийлгэх шаардлагатай.
ө
Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгох 
Уул уурхайн сайдын 2015 оны 01 сарын 13-ны №10 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулна. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа үнээр өрсөлдүүлэх гэсэн олон улсад нийтлэг мөрддөг зарчмыг баримтлах бөгөөд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч нийт үнэлгээний 50 хүртэлх хувийн оноог авна. Харин үлдсэн 50 хувийн оноог тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төсөл, оролцогчийн мэргэжлийн боловсон хүчний чадвар, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал зэргийг үнэлж өгнө.
ө
Сонгон шалгаруулалтын талбайн босго үнийг тогтоохдоо нэгж үнийг эрдсийн хуримтлал бүхий талбайд 2244 төг/га, тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд 1800 төг/га, тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талбайд 1350 төг/га байхаар тус тус тооцохоор зохицуулсан.
ө
Сонгон шалгаруулалтыг Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын комисс зохион явуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхтэй холбогдуулан Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжид зориулсан сургалт, сурталчилан таниулах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах аж.
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
олон улсын уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах 3 төрлийн үндсэн гэрээний төрөл байна. үүнд: 1-рт, роялти (ордыг үнэлх хэлбэр) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд улсад асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, улс хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад захиран зарцуулах гэрээ), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг улсад хүлээлгэн өгөх гэрээ ). харин манай улсад бол олон улсын уурхайн эрх зүй бус олигархиудын эрх зүй үйлчилнэ.