Ослын улмаас 20 хүний амь эрсэджээ
2015-01-14

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст энэ сарын 1-13-ны өдрийг хүртэл 3581 мэдээ, мэдээлэл, дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын дуудлага 2908 бүртгэгдсэн байна.

б

Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 135 гарч дөрвөн хүн нас барж, 150 хүн гэмтжээ. Хамгийн сүүлд өнөөдөр өглөө буюу Хан уул дүүргийн нутаг Яармагийн замд өглөөний 08 цагийн үед 60-70 орчим насны эрэгтэй хүн авто машинд дайрагдаж амь насаа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн онд гэхэд Яармаг, Нисэхийн зам дээр зам тээврийн ослын улмаас 20 хүн амь насаа алдсан тоо баримт бий.

б

Нисэх, Яармагийн замд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нь хурд хэтрүүлдэг, улаан гэрлээр ордог зөрчлийг их гаргадаг бол явган зорчигчид нь ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад амь нас эрүүл мэндээрээ хохирчээ. Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд хууль дүрмээ баримтлан бие биендээ хүндэтгэлтэй хандах, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой явах, явган зорчигчид гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
зцгт:
зцг ын ажлыг гол дүгнэдэг зүйл бол статистик мэдээ. яагаад энэ зам дээр аваар гараад байна гэж дүгнээд арга хэмжээ авч болмоорсон доо. гарц, гэрэл дохиог иргэд гардаг хэсэгт байрлуулахаас эхлэмээрсэн
2015-01-14
hhhhhhhhhh:
dojoogui yuma
2015-01-14