Манай тамирчид амжилттай бариаллаа
2015-01-15

Тамирчдын эр зориг, тэсвэр тэвчээр, унаа хүлгийн шандсыг шалгасан "Дакар ралли"-д манай тамирчид амжилттай уралдаж байна. Уралдааны 10 дахь гараа Чилийн нутгаас Аргентины нутагт далайн түвшинээс дээш 4500 м өндөрт үргэлжилжээ.

б

Энэ уралдаанд Монгол Улсын тамирчин 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар замаа амжилттай туулж, хэдхэн минутын өмнө 43 дугаар байрт орж ирлээ. Тэрбээр энэ өдрийн уралдааныг тэргүүлэгч Жоан Барредагаас 58 минут 12 секундын ард барианд орсон байна. Ингэснээр нийт үзүүлэлтээрээ 48 дугаарт бичигджээ.

б

Харин анх удаагаа "Дакар ралли"-д оролцож буй манай тамирчин 117 дугаартай Ч.Анар дөнгөж сая 80 дугаар байрт орж, нийлбэр дүнгээрээ 81 дүгээрт бичигдэж, 10 дахь өдрийн гараагаа амжилттай өндөрлүүлж байна. Тэрбээр бартаа саад олонтой, хүнд хэцүү замуудыг амжилттай туулж, Монгол тамирчны шийр заан уралдсаар байгаа билээ. "Дакар ралли-2015" уралдаан өндөрлөхөд гурван өдөр үлдэж буй юм.

б

"Дакар ралли"-ийн автомашины төрөлд уралдаж буй 431 дугаартай Монголын баг тамирчдын барианд орж ирсэн тухай мэдээлэл хараахан мэдээлэгдээгүй байна.

ы

Тамирчдадаа амжилт хүсье.

ы

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
123456:
amjilt xusie, mongol ornii maani monx xox tenger iveeg!
2015-01-15