Жюү-жицү бөхийн УАШТ болно
2015-01-15

Монголын жюү-жицү бөхийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 7-8-нд болно. Тэмцээн “Мастер” ангилал буюу 1979 оноос өмнө төрсөн тамирчдын цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, насанд хүрэгчдийн буюу 1980-1997 онд төрсөн эрэгтэй тамирчдын цагаан, хөх, ягаан, бор, хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, эмэгтэйчүүдийн цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, насанд хүрэгчдийн буюу 1980-1997 онд төрсөн эрэгтэй тамирчдын цагаан, хөх, ягаан, бор, хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, эмэгтэйчүүдийн цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 55, 65, -75, +75, үнэмлэхүй жингүүдэд болох аж.


Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг ирэх дөрөвдүгээр сард Эмиратад болох өндөр шагналын сантай Олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ.


Дашрамд дуулгахад,  Индонезийн Жакарта хотноо 2018 онд болох Азийн зуны спортын XVIII наадмын хөтөлбөрт жүй-жицү бөхийг багтсан байна. Олон улсын жиү-жицү бөхийн холбоо (JJIF)-ноос тус спортыг олимпийн төрөл болгох зорилт тавин ажиллаж байгаа аж.

 

Б.Одон


Shuud.mn
Сонин хачин
nasaa:
дасгалжуулагч, багш нар нь энэ бөх гэсэн юмнуудынхаа толгойтой жаахан ажиллаж баймаар юм. ямар ч ухамсаргүй, тааралдсан хүнээ барьж авч зоддог танхай юмнууд л таахалзаад байх юм. эзэмшсэн ур чадвар, мэхээ тэр дэвжээн дээрээ л гаргадаг юм байгаа биз. өөрөөсөө хүчин мөхөс нэгэнд хэрэглэхийг тас хориглох, хэрэв хэрэглэсэн бол дахин дэвжээн дээр хэзээ ч гаргахгүй байх арга хэмжээ авч баймаар юм. энэ балай бөх гэсэн махан овоолгуудыг харахаас бүр дургүй хүрч байна.
2015-01-15