Бидний санаачилга хямралын үед л хэрэгжинэ
2015-01-15

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийж, дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг хүргэж байна.


-Эдийн засгаа босгоход МАН-ын стандартын бус онцгой арга хэмжээ авах  хэрэгтэй гэж үзжээ. Тодорхой гаргасан саналууд байна уу?

-Бид энэ Засгийн газартай хамтрахдаа зөв бодлогыг дэмжиж буруу зүйлд шүүмжлэлтэй хандана гэдгээ хэлсэн.  Тиймээс  манай бүлгээс хямралыг давах төлөвлөгөө гаргаж УИХ-д яаралтай оруулж ирэхийг шаардаж байсан. Одоо болтол орж ирэхгүй байгаа учраас МАН-ын бүлэг өөрсдөө ажлын хэсэг байгуулж, тодорхой асуудлуудыг цогцоор нь авч үзсэн хямралын эсрэг төлөвлөгөөг боловсруулахаар болсон. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахалж, ажиллахаар боллоо.



-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн таазыг ДНБ-ын 60 хувьд хүргэхийг тусгасан байна. Үүнийг дэмжиж байгаа юу?

-МАН-ын бүлэг мөн л засагт хамтран ажиллах гэрээндээ  өрийн таазыг нэмэхгүй гэж  тусгасан. Гэвч Засгийн газраас өрийн таазын хэмжээг 70 хувьд хүргэхээр УИХ-д оруулж ирсэнийг бид дэмжээгүй. Одоо 60 хувьд хүргэхээр дахин өргөн барилаа.  Харин өнөөгийн бодит байдалд 58.2 хувьд хүрсэн байгаа. Тиймээс нэгэнт хүрсэн байгаа түвшинг хүлээж зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо.



-Өрийн хэмжээ 58.2 хувьд хүрсэн гэдэг бодит тоо мөн үү?

-Өрийн хэмжээ хүн болгон эргэлзэхээр байгаа нь үнэн. Унтаад босоод ирэхэд л өсгөж хэлээд байхаар хэн ч эргэлзэхээр байгаа биз дээ. Тиймээс одоогийн авсан өрөө үйлдвэрлэгчдийн тавьсан шаардлагын дагуу шилжүүлж өгье. Тэгээд өрийн эцсийн хэмжээ ямар байгааг тооцож тогтоох хэрэгтэй.



-Гишүүд өөрсдөөсөө эхэлж хэмнээл унааны мөнгө зэргээ хэмнэх уриалга гаргаж байна. Харин МАН-ын гишүүдийн зүгээс өөрсдөө хэрхэн үлгэрлэн харуулах вэ?

-Гишүүдийн унааны нэг арын зардал 500 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл нэг гишүүний зургаан сая төгрөг болно. Тэгэхээр 26 гишүүнийх нийлээд 150 сая болно. МАН-ын бүлгийн бүх гишүүд үүнээсээ татгалзана. Чуулганаар төсөв хэлэлцэх үеэр бид энэхүү зардлаа хасуулна.



-Энэхүү гаргаж буй санаачлагаа бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх юм уу, хямралаас гартлаа түр авч буй арга хэмжээ юм уу?

-Бидний санаачлага хямралыг давах хугацаанд л хэрэгжинэ. Эдийн засгийн хямралыг богино хугацаанд, хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлж байгаа. Бидний санаачлагыг УИХ-ын бусад гишүүд дэмжих юм бол 500-600 сая төгрөг хэмнэгдэнэ. Мөн бусад Төрийн байгууллагуудыг ч гэсэн уриалж байгаа.



-УИХ-ын бүх гишүүд 90 сая төгрөг авдаг. Үүнийг тойроггүй гишүүдэд өгөх хэрэг байгаа юм уу. Үүнийг уриалгадаа тусгаж хасуулах боломж бий юу?

-90 сая гэсэн тоо байдаггүй ээ. Гэхдээ УИХ-ын гишүүдэд тодорхой үйл ажиллагаа явуулах, Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд, тойрогтоо ажиллахад, хууль боловсруулах, хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд зориулсан тодорхой зардал төсөвт суусан байдаг.  Үүнээсээ унааны зардлаа хасахаар оруулж ирж байна.



-Татвар нэмэхэд иргэдэд  хэр хэмжээний дарамт ирэхийг тооцоолсон зүйл бий юу?

-Засгийн газраас хотын татвар, хөрөнгийн татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Харин нөгөө талдаа орлогыг нь тооцож төлөвлөж оруулж ирээгүй. Татвар нэмэгдүүлснээс олох орлогоо юунд зарцуулахаа тооцоолоогүй. Мөн хямрал хүндрэлийг татвар нэмэх замаар биш, татвар төлөгчдөө дэмжиж байж хямралаас гардаг. Гэтэл тооцоо судалгаагүй оруулж ирсэн учир бид татвар нэмэхийг дэмжихгүй.



П.Наран


Shuud.mn
Сонин хачин
henchbish:
hen urd unagav aa? hariutslaga tootsiyo ! yamarch ur tavuhgui hyamralaas garah huvilbariig niiteer heleltsuuleye sain huvilariin tender zarlasan ch bolno buh namiig taraaya mergejliin zasgiin gazar baguulaya oligarhaas huraasan munguur hyamralaas garahad demjleg hiiye gadaadad bayar batartsogt elbegdorj sugar metsiin nuhdiin bairshuulsan mungiig erguulen tataya putnii zagvaraar ajillaya busee bugdeeree changalaya!
2015-01-19
henchbish:
hen urd unagav aa? hariutslaga tootsiyo ! yamarch ur tavuhgui hyamralaas garah huvilbariig niiteer heleltsuuleye sain huvilariin tender zarlasan ch bolno buh namiig taraaya mergejliin zasgiin gazar baguulaya oligarhaas huraasan munguur hyamralaas garahad demjleg hiiye gadaadad bayar batartsogt elbegdorj sugar metsiin nuhdiin bairshuulsan mungiig erguulen tataya putnii zagvaraar ajillaya busee bugdeeree changalaya!
2015-01-19
zochin:
zugeer l hamtraad ajlaa hii tanaih manaih hend heregtei yum be? mongolii 3- han say hun saihan amidrah bolomj baigaa getel erdoo 76 ni bugdiig ballaad haychihlaa. ta nar uhne gedgee medne biz dee tegeheer gadaadad baigaa mongoo mongoldoo bailgaach ee
2015-01-16
зочин:
төрийн үйлчилгээнд ажиллаж байгаа албан хаагчдын тэтгэвэрт гарахад өгдөг тэтгэмжийг бас адил болгох хэрэгтэй шүү дээ хамаг ажлыг тэд амжуулж байна, жишээ ня-бо, гм тэд маш их ажилтай мэдээ тайлангаас гадна
2015-01-16
zochin:
уих-ын гишүүдэд тойрогт хувиарладаг мөнгийг бүр мөсөн зогсоох хэрэгтэй. хууль гаргаж хяналт тавихад тэд нарт ямар мөнгө хэрэгтэй юм бэ хүнд суртал, бичиг цаас багасгана гээд л байх юм тэр нь хаана байна вэ
2015-01-16
зочин :
гишууд утас интернет унаа хоол томилолт тойрогт огдог монго туслах бие толоологчоо хасах хэрэгтэй 1,5жил энгийн бид нар шиг зовхон цалингаараа цагтаа ажилдаа ирээд л шилэн мэдээлэлтэй ажиллавал 2016онд ард иргэдийг дахин хуурах нэг шанс байгаа шуу
2015-01-16
иргэн:
уих-ын гишүүд хөдөө аймаг, суманд явахдаа буудлын зардалд хэдэн төгрөг төлсөн, хоолны зардалд хэдэн төгрөг төлсөн бэ. үүнийгээ нотлох баримт байна уу. аймаг, сумын удирдлагууд буудалдаа үнэгүй байрлуулж, үнэгүй хоол өгдөг шүү дээ. дээр нь төсвийн мөнгөөр худалдаж авсан хадаг, мөнгөн аягтайгаа барьдаг биш билүү. ер нь гишүүд, сайд нар үнэгүй авсан бүх аягаа төрдөө тушааж, үүнийг нь борлуулаад алдарт эхийн мөнгийг нэмэх эх үүсвэрээ бүрдүүлж болох биш үү. гишүүн байгаа байсан, сайд байгаа, байсан хүмүүсээ миний саналыг 100 дэмжинэ гэдэгт итгэж байна шүү. хэрвээ авсан зүйлээ мартсан бол сануулж болно шүү.
2015-01-15
demjij bna:
татвар төлөгчдөө дэмжиж байж хямралаас гардаг
2015-01-15
zochin:
ardchilsan namantsaruud bitgii huts ta nar sandal shiree bulaaldahaas uur yu ch hiij chadahgvi
2015-01-15
зочин:
урьд өмнө нь ч ийм үг та нараас гарч байгаагүй ,гэхдээ мөн л хулхидан худлаа ярьж л байсан.он жилийн хуримтлалыг даван туулахад олон зүйл ярьж цайрах гээд хэрэггүй? хамтраад л хийцгээ,нэг юмнаас сэжүүр авч оноо бүү хар. эвгүй юм,ярих болгондоо өмнөхөө,хажуудахаа муулах-ямар чавганцууд биш дээ??мэргэжлийн заасгийн газарын бүрэлдэхүүнийг одооноос бэлдэх нь чухал бна даа??
2015-01-15