Д.Болдбаатар 40 дүгээрт бариаллаа
2015-01-16

Авто спортын Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар "Дакар ралли-2015"-д эх орноо төлөөлөн уралдаж буй билээ. Тэрбээр 11 дэх өдрийн уралдааны замаа амжилттай туулж, 40 дүгээрт бариалсан байна. Тэрбээр автомашин, мотоциклийн олимпод Монгол Улсаа төлөөлөн гурав дахь удаагаа оролцож буй туршлагатай тамирчин билээ. Түүнд "Дакар ралли-2015"-ыг амжилттай өндөрлүүлэхэд хоёр өдрийн гараа үлдлээ.

б

Харин "Дакар ралли" уралдааны мотоциклийн төрөлд анх удаагаа хурд, хүч сорьж буй манай тамирчин Ч.Анар, автомашины T2 ангилалд 431 дугаартай автомашинаар уралдаж байгаа ОУХМ Н.Лхамаа нарын барианд орж ирсэн тухай мэдээлэл хараахан гараагүй байна.

ө

Тамирчдадаа амжилт хүсье.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
zochin:
amjilt ulam ih amjilt gargaj mongol ulsiinhaa neriig manduulaarai.
2015-01-16
12345:
yavan changarna aa, amjilt xusie
2015-01-16