Бүгд Найрамдахчууд хэнийг сонгох вэ?
2015-01-16

Ирэх 2016 онд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болох билээ. Энэхүү сонгуульд сөрөг хүчин гэгддэг Бүгд Найрамдах намын удирдлагууд дараагийн Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх нэр дэвшигчээ санал хураалтаар тодруулахаар болжээ. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ Флорида мужийн экс захирагч Жеб Буш болон хоёр ч удаа Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж байсан Митт Ромни нар нэрээ дэвшүүлээд буй. Ерөнхийлөгч эцэг, ахтай байсан Жеб Буш өнгөрсөн оны сүүлээр сонгуульд өрсөлдөх хүсэлтээ гаргасан бол Ромни энэ долоо хоногийн эхээр Бүгд Найрамдах намын удирдлагуудад өргөдлөө өгсөн билээ.  “Энэ залуус бусдыг татах гайхалтай чадвартай. Дараагийн Ерөнхийлөгч манай намаас ч төрж магадгүй” гэж Бүгд Найрамдах намын дарга Митч Маконнель мэдэгджээ. Тэрбээр хувьдаа Ромнид итгэл хүлээлгэж буйгаа сэтгүүлчдээс нуугаагүй байна. Санал хураалт ирэх долоо хоногт явагдах гэнэ.


Бүгд Найрамдах намын хүчтэй өрсөлдөгч Ардчилсан нам ирэх сонгуулиар Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клингтоныг нэр дэвшүүлж магадгүй байна.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин