"Тахар хүү"-г зураарай
2015-01-19

Тахарын албаны тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль болон байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг олон нийтэд таниулах, оюутан залуучуудын хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, цаашид албаны үйл ажиллагааг сурталчлах хүүхэлдэйн киноны баатрыг тодруулах зорилгоор Тахарын ерөнхий газраас "Тахар  хүү" сэдэвт гар зургийн уралдааныг зарлажээ.

б

Уралдаанд их дээд, сургууль, коллежийн оюутнууд, зураач, чөлөөт уран бүтээлчид оролцох боломжтой юм байна. Оролцогчид ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл А3 хэмжээтэй цаасан дээр үлгэрийн баатрын хэлбэрээр зохиомжлон зургаа зурж, Тахарын ерөнхий газарт битүүмжлэн ирүүлэх хэрэгтэй аж. Уралдааны шагналын сан 200-500 мянган төгрөг, шалгарсан бүтээлийг Тахарын албаны үйл ажиллагааг сурталчилсан хүүхэлдэйн киноны гол баатрын дүрд тоглуулах юм байна.

б

Дэлгэрэнгүй мэдээллийг 77009945, 88773926 дугаарыг утаснаас лавлах боломжтой.

б

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
тахар хүү:
тахарын алба буянтай ажил даа олон хүн дэмий тэжээдэг, тэд нарт л буян болж байна даа
2015-01-23
hyylch:
shine ajild byy saad bol ajil medehgyi bol duugyi dai bi huulich hyn b.na
2015-01-21
зулаа:
тахарын алба хэрэггүй ээ. үнэхээр илүүдсэн
2015-01-20
санаа өгье:
тахар хүү морь унасан толгойгүй хүн зурвал бодлого чиглэл үйл ажиллагааны хэлбэр нь яг таарна ш дээ.
2015-01-20
tahar uu huu:
тахарын алба хийх юмгүй дээ бүр хүүхэлдэйн кино сэдэж байна. энэ хямралын үед хамгийн хэрэггүй бөөн зардал, урьд нь болоод л байсан алба ажил шүү дээ, хийж байхаа олж ядаад хүүхэлдэйн кино гэнэ шүү. америк кино их үзсэний гай даа хөө
2015-01-19
зочин:
тунгалаг тамирын бадарчийг л зурчааач
2015-01-19
batnasan:
tahar hereggui ach holbogdolgui
2015-01-19