Авлига авсан байцаагчид 1.6 жилийн ял оноожээ
2015-01-20

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ж.Пунцагт холбогдох авлигын хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлээр буюу бусдаас хахууль авсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Ингэснээр Ж.Пунцагт жирийн дэглэмтэй хорих ангид нэг жил зургаан сар хорих ял шийтгэсэн байна.

а

Түүнийг албан тушаалаа ашиглан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай CRCG компанийн дэд захирал Жан Юү Шингээс таван сая төгрөгийн хахууль авсан хэмээн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэрбээр визийн хугацаа нь хэтэрсэн БНХАУ-ын 14 иргэнийг хар тамга дарж албадан гаргахын оронд зүгээр явуулж, үүнийхээ хариуд тус компанийн орчуулагч Цацаа гэх эмэгтэйгээр зуучлуулан таван сая төгрөг авсан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон гэж шүүхээс үзжээ.

бө

Харин авлига өгсөн CRCG компанийн дэд захирал Жан Юү Шингийг 9.3 сая, орчуулагч Цацааг 960 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ.

ы

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
төрийн албан хаагчид 1 сая авсан хэргээр шоронд ял эдлэж байна 1,6 жилээр
2015-01-20
irgen:
nuguu undur tsalintai shudraga shuugch haana baina aa avilgiig ih baga gehgui hund shiitgeh ystoi bus uu amidarliin erheer 10tug hulgailsan ydarsan huniig 10 jil avilga avsan tsagaan zahtniig 1 jil arail bihs dee ene shuuhiin erunhii zulvluliin dargaa ene aarai bi*e
2015-01-20