300 монгол сумо үзэхээр Японыг зорино
2015-01-20

Монголын сүмо бөхийн холбооноос нэгэн сонирхолтой аялал зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Хацү башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлж чадвал Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, бүх цаг үеийн манлай бөхөөр тодрох юм.

gh

Үүнтэй холбогдуулан  тус холбооноос ёкозүна Хакүхо М.Даваажаргалыг  сумогийн рекорд тогтоохыг нь харж, түүхэн амжилтынх нь гэрч болохыг газар дээрээс нь нүдээр үзэхийг хүссэн хүмүүсыг Японруу авч явахаар болсон байна. Уг аялалд 300 орчим монгол иргэн хамрагдаж буй бөгөөд энэ сарын 23-нд Япон улсыг зорих ажээ. Аялалын хүрээнд монголчууддаа сүмогийн башё, аваргуудын бэлтгэлийг үзүүлж, Япон оронтой танилцуулах арга хэмжээнүүд зохион байгуулах юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
зочин:
сумогийн ордонд үндэсэрхэг үзэл гаргаж монгол гэж орилж хашгиран даваажаргалыг эвгүй байдалд оруулж японы иргэдийг дургүйцлийг хүргэж нуухыг нь авах гээд нүдийг нь сохолвоо. хийрхсэн, хөөрсөн монголчууд ямарч гай тарьж мэднэ. сумогийн ордонд монгол гэж хашгирснаар монгол улс хөгжих юм биш. түвшинбаярыг олимпийн аварга болоход сүхбаатарын талбайд төр засгийн томчууд согтуу гарч ирж залуусын цөс хөргөөснөөр олны шившиг, хөрш улсуудын доог тохуу болсныг бүү март. даруу амьдар.
2015-01-20
хардах эрх:
аль хэдийнээ билет нь зарагдаад дуусчихсан байхад юу яриад байгаа юм бол??? эсвэл кокугиканд биш токиогын захын зочид буудалд буулгаад тв-ээр үзүүлэх гэж байна уу?? 300 суудал одоо болтол хоосон байж байна гэж хэн сэрүүн зүүдлээд байна??? батбаярын ээлжит хууралт уу???
2015-01-20