Их хэмжээний Тарваган шийр нэвтрүүлэхийг завдав
2015-01-20

Увс, Сүхбаатар, Дорнод, Баян-Өлгий аймгийн хариуцсан хэсгээр энэ сарын 12-16-ны өдрүүдэд 483 тооны адуу, 122 тооны үхэр бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид тогтоон эздэд нь хүлээлгэн өгснөөр ард иргэдэд учирч болох 500 гаруй сая төгрөгийн хохиролоос урьдчилан сэргийлжээ. Мөн Дорнод аймгийн Баян-Уулын Эрээвцавын автозамын боомтоор Монгол Улсын талаас ОХУ-ын руу Дорнод аймгийн Чулуун хороот сумын гуравдугаар багийн иргэн Ч 500 боодол буюу 6000 ширхэг Тарваган шийр эм нэвтрүүлэх гэж байсныг хичлид илрүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин