Төв аймагт “Болор цом” болно
2015-01-21

Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" яруу найргийн наадам ирэх хоёрдугаар сарын 14-нд Төв аймгийн Зуунмод суманд болно. Наадамд “Болор цом"-ын эзэд тааллаараа оролцох бөгөөд бусад найрагчдын хувьд шилдэг 32 найрагчийг шигшин Зуунмод сумын тайзнаа шүлгийг нь уншуулахаар болжээ

"Болор цом" наадмыг Эрдэнэт, Дархан хотууд болон Архангай, Өвөрхангай аймгуудад зохион байгуулж байсан бөгөөд энэ жил тав дахь удаагаа орон нутагт болох гэж байгаа нь энэ юм.

Сонирхуулахад, "Болор цом" наадмыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн санаачилгаар МЗЭ-ийн хороо жил бүрийн шилдэг яруу найргийг шалгаруулах зорилгоор 1983 оноос явуулж эхэлсэн юм байна. Түүнээс хойш нийт 31 удаагийн "Болор цом" наадамд төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурав, яруу найрагч Ц.Чимиддорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан нар тус бүр хоёр түрүүлж байжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
даваадаш:
өвөрхангайд болсон шиг л булай болов доо. ноднин болор цом болоогүй гээд л бодоорой.
2015-01-21