“Давос 2015” өнөөдөр эхэлнэ
2015-01-21

Швейцарийн Давос хотноо 45 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна. Энэхүү уулзалт энэ сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах билээ. Уулзалтад Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зума, Швейцарийн Ерөнхийлөгч Симонетта Соммаруга, Германы Канцлер Ангила Маркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зэрэг 50 орны удирдлагууд оролцох гэнэ. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким оролцоно гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Уулзалтад 140 гаруй орны бүс нутгийн бизнес, Засгийн газар, олон улсын байгууллагууд, академи, иргэний нийгмийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагын 2500 гаруй хүн оролцохоор болжээ. Энэ удаагийн чуулга уулзалт “Дэлхий дахины эдийн засгийн шинэ нөхцөл байдал” сэдвээр явагдана. Чуулганыг нээж Швейцарийн Ерөнхийлөгч Симонетта Соммаруга үг хэлэх юм байна.

1

“Уулзалтын гурав дахь өдөр Европын холбооны удирдлагууд Украин болон Ойрхи Дорнодын эдийн засгийн хүндрэлийн асуудлаар ярилцана” гэж “ВВС” агентлаг мэдээллээ. “Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нээлтэд оролцохгүй ч Европын холбооны удирдлагуудын уулзалтад оролцож байр сууриа хүргэнэ” гэж “Ройтерс” агентлаг бичжээ. Мөн “AFP” агентлаг “Порошенко сэргэлэн байвал эдийн засгийн хүндрэлээсээ хормын төдийд гарна” гэсэн байна. Оросын “Орт 1” телевизийн цахим хуудсанд “Энэ жилийн Давосын чуулга уулзалт улс төрийн шинж чанартай болох нь” гэж бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин