“Apple”-ийн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглов
2015-01-22

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн оны сүүлээр Украины автонамит муж байсан Крымийн эсрэг хориг тавьж буйгаа мэдэгдсэн билээ. Ирэх сарын 1-нээс эхлэн Крымийн нутаг дэвсгэрт “Apple” компанийн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг баталж “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук компанийнх нь бүтээгдэхүүнийг Крымд борлуулдаг байгууллага, хувь хүмүүст хандан мэдэгдэл хийжээ.

1

Оросын “Риа Новости” агентлагийн цахим хуудаст “Тим Кукийн мэдэгдэлд: АНУ-ын Засгийн газар 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Крымийн эсрэг авсан хоригтой холбогдуулан ирэх сарын 1-нээс эхлэн Крымд “Apple” компанийн ганц бүтээгдэхүүнийг худалдаалахгүй болохыг мэдэгдэж байна” гэж нийтэлжээ.

Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Сангийн яам Крымд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын компаниудад хориг тавьсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin :
khkhkh... samsung, htc ene bolomjiig yaj aldahaw. apple neh tom bish ch hoorhon zakh zeelee aldlaa l gesen
2015-01-23
zochin:
chagnadag yumaar yah yum er ni ene hend heregtei ed be hynii oyun uhaaniig syiryylegch ed bitgii avtsgaa
2015-01-22
zochin:
chagnadag yumaar yah yum er ni ene hend heregtei ed be hynii oyun uhaaniig syiryylegch ed bitgii avtsgaa
2015-01-22