Сингапурт Монголын тухай үзэсгэлэн гарна
2015-01-22

Монгол орны онгон сайхан байгаль, ан амьтан, араатан жигүүртэн, мөнх сарьдаг уулс, ард түмний аж амьдрал, ахуй онцлогыг харуулсан  "My country like a Mosaic” нэртэй гэрэл зургийн цомгийг Олон улсын зах зээл дээр борлуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Европын холбооны улс орнуудаас гадна Азийн хамгийн өртөг өндөртэй Сингапур, Гонгонк, Тайвань, Шанхай хотуудаар гэрэл зургийнх нь үзэсгэлэнг зохион байгуулахаар болсон байна.

б

"My country like a Mosaic” нэртэй энэхүү гэрэл зургийн цомог нь өнөөдрийн байдлаар Европын улс орнуудаар худалдагдан борлуулагдахаас гадна дэлхийн 30 оронд үзэсгэлэн гаргах болсон байна. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Frankfurter verlagsgruppe“ хэвлэлийн компанид хэвлэгдсэн уг номын хавтас, зургийн өнгө чанар нь Олон улсын стандартыг хангасан бүтээл болсон ба Амазон.сом сайтаар хамгийн их борлуулагдаж буй номын жагсаалтанд багтжээ.

б

Б.Бэхи

 
Shuud.mn
Сонин хачин
guest:
математикийн эеш-ын онлайн бэлтгэл. http://e-surgalt.com
2015-01-22
setgel:
nomoo ch uursduu hevlechihej chadahgui yana daa bidnii uher mongolchuud
2015-01-22