“Fox” телевизийг шүүхэд өгнө
2015-01-22

Францын нийслэл Парис хотын захирагч Энне Хидалго Америкийн “Fox” телевизийг шүүхэд өгөхөө мэдэгдлээ. Захирагч хэлэхдээ “Парисын халдлагын үеэр “Fox” телевиз худал мэдээлэл цацаж, олныг төөрөгдүүлсэн” гэжээ. Тус телевизийн хөтөлбөрөөр “Франц гэлтгүй Европын орнуудад исламын шашинтай хүмүүсийг гадуурхаж, зарим дэлгүүр исламын шашинтай хүмүүст үйлчлэхээс татгалздаг. “Charlie Hebdo” шог сэтгүүл исламын шашинтнуудыг доромжилсон. Иран эсвэл Иракийн нэг хэвлэл Ерөнхийлөгч Франсуа Олланд, Барак Обамаг гутаавал бид зүгээр сууна гэж үү. Хүний эрх ярьдаг улсууд хамгийн ихээр хүний эрх зөрчдөг” гэж мэдээлжээ.

1

Энне Хидалго энэхүү мэдээллийн хөтөлбөрийг гаргасан телевизийн удирдлагыг буруутгаж, “Парисын нэр хүндэд халдлаа. Мэдээллийн хөтөлбөрийн дараа олон ч иргэн Парисын халдлагын буруутанг хамгаалах болсон” гэж “CNN” агентлагт ярьжээ. ““Fox” телевиз Францад үйл ажиллагаагаа явуулдаггүй учир ямар шийтгэл авах нь тодорхойгүй байна” гэж “ВВС” агентлаг мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ану-ын хувлэлүүд ч гэсэн хаяа үнэн юм бичдэг байна
2015-01-22
guest:
математикийн эеш-ын онлайн бэлтгэл. http://e-surgalt.com
2015-01-22