Онцгой байдлын газрын дарга томилогдлоо
2015-01-23

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны Б/56 дугаар тушаалаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргаар Онцгой байдлын хурандаа Г.Ганбаатарыг томиллоо.

 Г.Ганбаатар нь салбарынхаа хэмжээнд аврах, гал унтраах ангийн аврагч-гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж улмаар салаа, ангийн захирагч, хэлтэс, газрын дэд дарга, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд дарга, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, Орхон аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргын үүрэгт ажлуудыг гүйцэтгэж ирсэн Онцгой байдлын салбарын мэргэшсэн албан хаагч, удирдах ажилтан юм байна. Тэрээр Монгол улсын Цагдаагийн академи болон ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх албаны академийг тус тус төгсжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин