Японд өгсөн сануулгын хугацаа 14.50 цагт дуусна
2015-01-23

Австралийн Ерөнхий сайд Тони Эббот өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй утсаар ярьсан тухай “www.nhk.or.jp” мэдээллээ. Эббот хэт даврагчдад барьцаалагдсан Япон иргэдийг суллах ажиллагаанд туслалцаа үзүүлж, “Халифын вант улс” бүлэглэлийг устгах ажиллагаанд хамтрахыг Абегээс хүсчээ. Тэрбээр “Хэт даврагчдад барьцаалагдаад буй иргэдийг суллах ажиллагаанд Австрали улс нэгдэхээ мэдэгдэж байна. Өнөөдөр хэт даврагчид хүчтэй байж болно. Тэд барьцааны иргэдээр дамжуулан нэг улсыг дарамталж болно. Тэгэхдээ бид тэдэнд дийлдэж болохгүй. Хамгийн гол нь барьцааны иргэдийг аврах. Хэт даврагчид улс төрийн шалтгаанаар хүн барьцаалахаа зогсоо. Өнгөрсөн он АНУ, Их Британийн зургаан иргэн амиа алдсан” гэж хэлжээ. Австралиас гадна Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон барьцаалагчдын шаардаж буй мөнгөнд туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна. Абе иргэдээ аварсны дараа Иракт цохилт өгөхөө мэдэгдээд буй юм.


“NHK”агентлагт барьцааны иргэн Кенжи Готогийн дүү ярилцлага өгчээ. Тэрбээр “Ерөнхий сайд Шинзо Абе ахыг минь авраач. Та бол манай гэр бүлийн эцсийн найдвар” гэж хэлжээ. “Барьцааны иргэдийг аврах цаг Токиогийн цагаар өнөөдөр 14.50 цагт дуусна” гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
chadaarai amarhan shvv :
sain bainu eniig unshij baiga hvn shig bi bas anhandaa netees mongo olno gej yu baidag yum be gej boddog bailaa tegsen gvi baijee vnheer shvv mash amarhan 1 min l bolno http://theweeklyjob.com/?id=326135 i*e orood register now gedgiin darad bvrtgvvl tgeed tanid 25 dollar ogno tegeed neg hayg taraan tgeel boloo ih amarhooon
2015-01-24
zaya:
za yrshiga bi japand amidardag. japanchuud shg hvni bogs maltaj yvdag hvmvs haana ch bgvi bhda. zgr l sana zowj bga ym shg haragdaj jvjigldeg hvmvvs de
2015-01-23
munhnar eej shutleg:
munhnar eej munhnar eej
2015-01-23
munhnar eej:
munhnar eej munhnar eej munhnaran eej
2015-01-23
god bless:
mundag uls, irgedee ingej l hamgaalj tedniig dagaj busad uls hudlaa daldaganaj baigaag hardaa. japan humuus uneheer saihan setgeltei sain humuus baidag shuu. tedniig burhan iveeg.
2015-01-23