Такси №113
2015-01-23

Баасан гарагийн цогтой халуун мэнд хүргэе. Манайхаан. Их хотын эрээн бараан амьдрал элдэв сонинтой халтуурын адал явдлаас хуучилдаг ээлжит тэмдэглэлээ та бүхэндээ хүргэж байна. Энэ удаад ханиад ярвайлттай зүйл бараг байхгүй. Харин инээд хөгжөөн бол байгаа... Таалал орштугай.

.

Гэртээ 2 цаг л байх юм

1

“ТЭДИ” төвийн дэргэдээс суусан 30 орчим насны бүсгүй 120-оос наашаа гүүр давахад бага бөглөрдөг болсныг олзуурхан ярилаа. Гүүрээр төв рүү ороход их бөглөрдөг болсоноос тэднийд зочин ирэх нь эрс багассан гэнэ.

1

Утсаар ярилаа. Танаар сонин юу байна. Тэгнээ одоо, тайлан баланс гээд. Надаар нам тайван доо. Харин тиймээ. Таны палаажийг дөхүүлж өгөх гээд аль хавиар байна гээд залгасан юм. Одоо харин алга байна. Маргаашнаас ойр явж байвал өгчихье. Аваад яваад байсан таарахгүй, тэгээд Нараагийнд орхиосон юм. ...Өө тийм үү. Би заримдаа залгаад орхисон мэдэхгүй дугаар луу залгадаггүй ш дээ. Өө Ховдынхон уу. Надад ааруул өгүүлээ биз. Ааруул нэхээд байдаг хүнд гээд ...За тэгье тав дахь өдөр уулзья...

1

Х -Чи хө шинэ жилийн палаажныхаа асуудлыг дуусгаагүй л яваа юмаа даа, ккк.

Э/эмэгтэй/ -Өө харин тиймээ. Эгчээсээ палаажыг нь аваад. Палаажны бөөн сүлжээ болсон ш дээ. Ганц болдог юманд нь чинь мөнгө зарж шинэ юм авалтай нь биш. Тэгээд нэг мэдсэн он гарахад 20-оод хоночихсон байна ш дээ. Завдахгүй юм байна. Өглөө ажил, орой гэр гээд л.

Х -Одоо цагаан сараа яриад эхэлсэн байна шүү дээ.

Э -Замд хамаг амьдрал өнгөрчихөөд байна ш дээ. Зурагт ч үзэж амжихгүй. Гадуур юу ч болоод байгаа юм. Гэртээ өнгөрүүлэх цаг аягүй бага.

Х -Шөнийн уртад нь унтчихна, тийм ээ?

Э -Өө тийн. Өглөө эрт босоцгооно. Цэцэрлэг ажилтай гээд л санал нэгтэй эрт орондоо орцгоож байгаа юм ккк. Үндсэндээ нэг хоёр цаг л ярьж хөөрч хамтдаа гэртээ байнаа. 7-9 хүртэл. Тэгээд л унтацгаагаад өглөө гараад.

Х -Цагийн ажилтай улс өдөр тутам нэг хэвийн л голдуу өнгөрдөг байх.

Э -Сая нээрээ, манай цахилгааны төлбөр нугарч гараад. Өдөрт нь огт хүн байхгүй эзгүй байгаад байхад чинь ямар сонин юм бэ. Энийг одоо нэг шалгуулахаас ккк.

Х -Ер нь хэд гарах уу?

Э -Өө 21 мянга орчим л гардаг байсан. Энэ сард 48 мянга болж орж ирээд.

Х -Нугалаад гарчээ.

Э -Цахилгаан сүлжээ компани дээр нь очиж биечилж шалгана гэж би чинь томроод. Тэгээд өөрөө завгүй ккк. Одоо болтол очоогүй л явна. Одоо чинь 20-д гарангуут л тог таслаад хаячихдаг болсон ш дээ. Яс зүгээр. Тэгсэн хэрнээ гэрт хүн байхгүй яг адилхан хэрэглээтэй байхад нэг нугарч гарч байгаа юм...

1

За зүүн гар тийшээ эргээд болохгүй бол энд буучихья даа. Өнөөдөр арай эрт ирлээ гэрийнхэнтэйгээ нэг 4 цаг сэрүүн байж бужигная даа.

1

Яг “ну погоди” шиг

1

Хүүхнийг буулгаад эргэтэл 20 гаран насны хоёр залуу гар өргөлөө. Булган сүүлтэй бүсгүй суусан бололтой. Нөгөө хоёрыг авлаа.

“Ойрхон явья ах. Ард нарлаг хотхон” гээд нэлээн өндөр залуу нь урд суулаа.

1

Н/найз/ -Өчигдөр яасан манай Дэчээ үймүүлэв үү?

З/залуу/ -Өө аймаар.

Н -Аймаараа, яасан?

З -Танай Дэчээг чинь жоохон зодож байгаад жорлонд түгжчихвэл зүгээр юм билээ. Жорлонд хийгээд гэрлийг нь унтраагаад 5 минут орхичиход л нам болж байна лээ.

1

Бид гол замд орж баруун эргэтэл урд суусан залуу сэртхийж ...“Энэ алхаж байна. Тэр явж байгаа охины хажууд очоод зогсчихдоо ах. Аан ингээд зэрэгцээд” гэлээ.

1

Би ч аваараа татаад уургын морь гэдэг шиг сайн шахаад охинтой зэрэгцлээ. Охин миний машин руу тоож ч харсангүй. Залуу шил буулган толгойгоо гаргаж “Анука хөөш. Анука... Ануукаа... наашаа суучих... Суугаад цаашаа явчих аа” гэв. Охин тас чигээрээ улам хурдан алхлаа. Залуу “за энд урд нь түр зогсчих тэгэхүү ах” гэснээр би зам чөлөөлөөд зогслоо.

1

Н -Аймаар гүрийсээн... ха ха. Өө зам гараад гүйчихлээ ш дээ. Манай энэ сая найз охиноо уурлуулаад уйлуулчихсан юмаа ха ха. Аймаар хурдан гүйжийнаа.

1

Би харвал өнөөх охин хойшоо зам гараад гүйж яваа харагдлаа. Нөгөө хүү хойноос нь бас харайлгалаа. Манай хоёр эсрэг талын замаар эсэн мэнд гараад явган замд тухтай нь аргагүй хөөцөлдлөө дөө. Залуу хэд харайгаад яг үүргэвчнээс нь барьдгийн өмнө охин дороо суун бултсанд, хүү хамраараа газар хатгаад л шургаад явчихлаа. Босоод араас нь гүйлээ. Цагаан курткатай жижигхэн намхан охин жирийтэл гүйлээ. Залуу ч том том харайн хойноос нь нэхлээ. Охин дахиад л ганц бултан эргэж, хүү дахин шургаад өгөв. Яг л “ну погоди” шиг хөгжилтэй зураглал бий болов.

1

Н -хахаха. Өө энэ Баагий бүтэлгүй ээ, хахаха.

Х -Ширүүн уурлажээ тэ. Хоёулаа эргээд хажууд нь очих уу?

Н -За гүйцчихлээ. Хүлээе ээ, хахаха. Тэврээд авлаа...

1

Залуу найз охиноо тэвэрч зуурсан боловч охин дөрвөн мөчөөрөө ажиллаж эсэргүүцсэн тул аргагүйн эрхэнд орхиж буцан машин руугаа ирэв.

1

З -Өө ёстой ямар хурдан юм бэ, хэхэхэ.

Н -Чи яачихсан юм бэ?

З -Аан сүртэй юм болоогүй ш дээ. За ах чигээрээ яваад тэр тойргоороо эргээд хашаа руу орчих.

Н -Цаадах чинь ингээд явчих юм уу. Зүгээр үү?

З -Зүгээр байх аа гуйгаад болсонгүй ш дээ. Орж байгаад ярих гэж үзье дээ. Аргадаад байхаар ингээд байдаг юмаа. Хэсэг таг болчихьё, тэгэхээр өөрөө залгадаг юм ккк.

За ах баярлалаа...

1

Хүн болсны чанар

1

Телевизээс орхимж дээл болсон залуухан ламыг суулгалаа. Ламхай маань Модны хоёрын зам дагуу ломбардны үүдэнд түр зогсоод тэгээд цаашаа дүүрэг явья гэлээ. Би замдаа яриа өдөж энэ жилийн цагаан сар чинь яг хэдэнд вэ гэж асуулаа. “Өө харин нэг их нээж хараагүй л явна. Өнөөдөр чинь шинийн нэгэн гэдэг чинь 21-нд таарч байна уу тэ” гэсгээд нэг их юм ярьсангүй. Харин машины тухай нэлээн буу халлаа. Манай лам нэг “Соната 6”-тай гэнэ. Хотод унах хэрэг бага тул хөдөө аав ээж дээрээ орхисон гэж хуучиллаа. Ломбардны ойрхон буугаад нэг их удалгүй гараад ирлээ.

1

Л/ламхай/ -Энэ ломбардны юмаа сунгуулах гэж нэг аюул байна... Ээ бурхан минь. Долоо хоногийн л хугацаатай сунгах юм. Долоо хоноод л арван хэдэн мянган төгрөг. Нэг л мэдэхэд хоног нь өнгөрчих юм. Маргааш болох юм бол юмаа алдчих гээд байдаг. Өнөөдөр сунгасан чинь 22 мянган төгрөг.

Х -Ингэсээр байгаад бараг юмаа авчих мөнгө болчихож байгаа биз.

Л -Өө тэгсэн, тэр чинь аль хэдийнэ хүрсэн. Хүмүүс чааваас тэгээд авч чадахгүй алдаж байгаа юм нь тэгээд бөөн утас, компьютер л байх юм даа. Ядаж нөгөө нэг бага багаар нь багасгая гэхээр доод тал нь 50 мянган төгрөгнөөс дээшээ мөнгө хийж байж багассанд тооцдог юм байна. Гэрээгээ сайн уншиж байж юмаа тавимаар байна шүү. Одоо зээлгүй хүн ховор шүү тэ.

1

Ийн энгүүн амьдрал ярьж явсан лам маань гэнэт сэдвээ сольж “Одоо нээрээ сайхан малчин залуутай гэр бүл болсон хүн бол тэнгэрийн умдаг гэдэг болсон юм биш үү. Хөдөө л амар. Хямрал мэдрэхгүй байх шиг байна. Хотод байртай, идэх мах хоолтой гэж ярьж эхэллээ. Гэнэтийн энэ сэдэвт яльгүй гайхсан би “Ер нь хотынхон хөдөө тийшээ гэр бүл болмоор байгаа юм даа” гэж ам дагуулан цэцэрхлээ.

1

Л -Гол нь хоол ундандаа ч биш л дээ. Тийшээ чинь сэтгэлийн амар амгаланг олоход бас арай дөхөм байна л даа. Тэрнээс, нээрээ хөрөнгө баталгаатай л хүн байвал царай зүс сэтгэл бодол хамаагүй л болсон юм шиг байна. Сэтгэл нь гундаж, оюун нь харанхуйлаад ирэхээр тэгээд хүн болсны чанар нь муудаж л байгаа хэрэг л дээ... гэж хөврүүллээ.

1

Би нам дуугай толгой дохин сонсож явахдаа би гэж хүн өөрөө бас хаана төөрөлдөж яваа юм бол доо гэж том философитой асуултыг өөртөө хальт тавьмаар санагдлаа. Даанч зорьсон газар ойр тул лам залуу аян зам ерөөгөөд буув. Сэтгэл оюуны талаар хэлсэн ламын үг тэр өдрөө дааж нэгийг сануулсаар байсан шүү, нээрээ...

1

Тамхи татвал 500, мянган рубль тас

1

Модны хоёроос суусан эхнэр нөхөр бололтой хоёр их сонирхолтой зүйлс хоорондоо хөөрөлдлөө. Нөхөр нь хойшоо Улаан Үд, буриад руу давхиад ирсэн бололтой. Одоо дахиад хадам аавыгаа аваад оройдоо гарахаар яваа юм байна гэдгийг би эхлээд ойлгож авлаа. Ид сайхан 30 гаран насны биеэрхүү эр нэлээн чанга ярьж чих шуугитал инээдэг нэгэн байв.

1

Н/нөхөр/ -Пөөх пруссээр хол явбал ёстой балрах юм билээ. Донсолгоо тоолоод хаячих юм билээ хэхэхэ.

Э/эхнэр/ -Аяархаан. Ганцаараа байгаа юм шиг л... /найрсгаар нудраад авав/ Гэхдээ бага идэж байгаа биз дээ.

Н -Үгүй ш дээ талдаа нэг банк. Ивануушк ортол нэг яваад, хийгээд. Ирж очихын хоёр банк. Манайх нэг хоёр банк хагастай л юм билээ. Арай бага л даа... Шууд урагшаа нарны замаар явчихгүй юу хөө. Натураар 13 орно ш дээ хөө... Зун бол ёстой гоё юм билээ ш дээ. Хойшоогоо. Байгал майгал ямар гоё юм бэ.

Э -Тийн ш дээ. Эрхүүгээс цаашаа хэсэг гоё шүү. Бид нар чинь гэхдээ хөөрхий дарга нар шиг яваагүй. Нэг тосгонд очоод. Хотын захиргааных нь хүмүүстэй. Тэгээд бид хэд чинь орой ууж идээд гадаа сайхан байгальд суугаад бүжиглэх гэсэн чинь хамгаалагч нар нь хөөгөөд болохгүй шүү гээд байгаа юм чинь.

Н -Тэр Улаан Үдэд чинь манай Монгол шиг гудамжинд тамхи татахгүй. Тнх. Татвал шууд л хүрээд ирнэ. Тэгээд ноль, машин дотроо тамхиа татаж байгаа юм чинь хэхэхэ /дахин цочтол чангаар инээв./

1

Эхнэр нь нөхрөө ойлгодог бололтой зэмлэх өхөөрдөх зэрэгцэн нөхөр лүүгээ зөөлөн харж байгаа нь толинд харагдав.

1

Н -Аймаар тарчилж байгаа юм. Хоригдчихоор улам татмаар болно. Цагдаа нар нь машин руу шагайгаад хойд талын хүмүүсийг хүртэл бүсээ зүү гээд. Бүсгүй явбал шүгэл тас гээд л жолоочийг нь 500 билүү мянган рублиэр тас торгоно. Манайхаар 20 мянган цаас.

Э -Бид нар чинь очоод хэсэг пөөх Лада явж байна. Өө энэ Мосвич явж байна гээд л.

Н -Нөгөө дээр үеийн Лиаз автобус явж л байна лээ.

Э -Юм нь аймаар үнэтэй. Бид нар дэлгүүр ороод...

Н -Одоо харин хоол нь гоё хямдхан болчихсон байна лээ. Бид нар чинь  дөрвүүлээ 20 гаран мянган цаасаар хооллочихсон доо.

Э -Үгүй тэр үед чинь би хоолонд нь цадахгүй байх нь аргагүй шүү дээ. Жирэмсэн байсан юм чинь хэхэ.

Н -Би ч нөгөө юу полоог билүү, ямар хоол байдаг билээ орос нэг хоол байдаг ш дээ.

Х -...Полов бил үү?

Н -Тийн. Будаатай, тэрийг идсэн. Сайханаа шөлийг нь уучихаад болоо гээд би тоохгүй үлдсэнийг нь бүгдийг нь цохиод хахаха. Дээрээс нь нэмж арван бууз аваад. Тэр буриад мань хоёр цохиж өгсөн.

Э -Аймаар юм.

Н -Тэгээд л би чинь наашаа гараад гүрийчихэж байгаа юм чинь. Нөгөдүүл юм идье гээд. Зүгээрээ тэвчиж бай гээд л хахаха, хил хүртэл нүдчихэж байгаа юм чинь.

Э -Өө одоо чих дүлийрчихээд очих юм байна даа. Аавыг чи хажуудаа суулгачихна. Аймаар чанга ярьдаг хоёр хүнтэй, хэхэхэ.

Н -Аан яахав. Сайхан дуулаад гараад жирийчихнэ дээ.

Э -Аавд л сайхан байх байх даа. Чих хатуу хүн чанга ярихыг сонсоод, хэхэхэ.

Н -хахаха. Тэгнэ ш дээ...

1

Манай хоёр хэсэг чимээгүй болоод залуу гэнэт нэг зүйл санав бололтой дахин чанга инээж яриа эхлүүлэв.

1

Н -...Сайханаа зах дээр нэг орос авгайгийн хөл дээр гишгэчихсэн юм байна л даа. Тэгээд гарыг нь бариад авсан чинь нөгөө авгай нь нүүр лүү нь ингэж гайхаж хараад, хахаха /эхнэр нь нудрав/ өө бүүр инээд хүрээд. “Яасан энэ авгайг таньдаг юм уу” гээд тэгсэн Сайханаа хөл дээр нь гишгэчихээд гар барьсан юм гээд. ... маниус татаад унасан хахаха. Наадах чинь Монголд л байдаг болохоос гээд. Хэдэн орос авгай Сайханааг араас нь хараад хоорондоо ярьж инээгээд, ооё хахаха. Гарыг нь атгаад авахаар орос авгай гайхна биз дээ...

Э -Сайхан том том нүдтэй, урт урт хөлтэй гоё хүүхнүүд байгаа биз дээ.

Н -Тэр Ивануушки, Ивановску билүү. Тэнд очсон чинь Галуут нуур бил үү нуур байдаг юм билээ. Тэнд нь битүү зүгээр манан. Агаар магаар сайхан юм билээ.

Э -Тийн ш дээ. Агаар сайхан. Би нэг хэд хоног чих амар явсан ш дээ. Буцаж ирэхэд гэдэс аймаар том болчихсон. Манайхан чи чинь хойноос хүүхэд олоод ирээ юу гээд хэхэхэ... Чи тэр фасе дээр харсан уу. Хүүхэд хөөрхөн. Түмпэнг гурил дээр тавьчих гэсэн чинь зуурсан гурил дээр дээш нь харуулаад тавьчихсан байсан зургийг.

Н -Аан тийн. хахаха харсан /гээд нэг нудруулаад дуугаа зөөллөж/ шууд гурил дээр нь давхарлаад тавьчихсан байсан тэ... Одоо тэгээд сайхан зугуухан давхисаар байгаад хил гарчихна аа.

1

Эхнэр нь утсаар ярилаа. "Аав уу. Бид хоёр машинаа тавьчихаад 13 дээр цуглах гээд явж байна. Тэндээс нөгөө машиныг нь. Нийлээд тав байхгүй юу. Шахцалдахгүй ээ. Дандаа туранхай хүмүүс хэхэ. Танай тарган хүргэн жолоон дээрээ суучихна ш дээ, тийн. За та наашилж бай..." гээд утсаа салгалаа.

1

Н -Аав уу, ирж байна уу тэ. Намайг Бооёо юу авчирав гээд. Би нэг чарга л авчирлаа гэсэн. Ганц юм яасан бэ. Тэнэг юм уу, бараг зун болж байхад гээд. Хөөрхөн чарга байгаа биз дээ тэ.

Э -Чарга бэлдээд байдаг. Монголын өвөл чинь цасгүй болчихож байгаа юм биш үү.

Н -Миний хүүтэй Агаа нь унтдаг байгаа. Ганцааранг нь орхиод эхнэрийнхээ өвөрт гүйгээд орчих вий дээ.

Э -Тоглож байгаад унтуулчихаад дараа нь юм хум болох байлгүй дээ хэхэхэ.

Н -Өчигдөр хүү намайг санасан юм уу яасан юм. Намайг унтаж байхад ирж үнсээд л. Ноолоод л. Тэгснээ бөгс гаргаж үнсээд л хахаха.

Э -Чишш.

Н -Тэгж байснаа “Ааваа босоорой. Би банш идмээр байна босоорой босоорой” гээд үглэж өгсөн хэхэхэ.

1

Эвсэг байрын эхнэр нөхөр хоёр ийн хөгжилтэй буу халсаар 13-р хороололд нэгэн байрны гадаа хүрч буулаа. Би тэдэнд сайн явахыг ерөөв. Залуу “Чи хөгшөөн доргиод цуг явчих юм уу. Дандаа туранхай улс явна ш дээ, хахаха” гэж нэг сайн инээж, эхнэртээ дахин нудруулж сурамгай гэгч нь дуугаа намсгаж инээсээр үлдлээ...

1

Үүгээр баасан гарагийн ээлжит тэмдэглэлээ өндөрлөж байна. Дулаахан сайхан өвөл болж байна. Агаар салхинд гарч халуун бүлээрээ сайхан амарцгаагаарай. Дээр хүүхний хэлснээр нээрээ бид гэр бүлдээ тун бага цаг гаргаж байна шүү, манайхаан... Амьдрал бас нэг талаасаа их богинохон гэдэг дээ...

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
chadkv bol odoo bi yu geh we dee :
bi yg eniig unshij baigaa hvn shig anhandaa hezeech netees mungu oloh bolomjgvi gej boddog bailaa tegsen 21 r zund ym hogjij bolomjtoi boljee ta itgenvv bainuu oroo l med http://theweeklyjob.com/?id=326135 ene haygaar orj bvrtgvvleed register now gedgiin daraad boloo tegengvvd tanid 25 dollar ogno. tegeed neg hayg taraan tgeel boloo ene bol ymar negen virus bish shvv mongoo money-gram aas awna za tgeed hiinvv bainuu orool med
2015-01-25
юм-үз хоовонд:
хоовоон, тэгж байгаад нямжав гуайнхандаа сар шинэ цагаан сардаа нэмэрлэгдээ хэмээн өнөөдөө маний чадал чадавхи болох хэмжээт, нэмээд, маний өр зүрх, шимшрэх сэтгэл, хөдөлмөр, хөлс, хүмүүн, хүн гэгдэхийн минь цэнгийн үнэ шингээст хэдэн цаас явуулнаа. явуулсан өдрөө урьдын адил чамд "такси"-аар мэдэгдчихье.
2015-01-25
юм-үз:
сайн байцгаана уу, та бүхэн минь? хэхэхэ, өнөөдрийн сонин тун элгэмсэг гэхүүдээ, элэг дулаацуулсан, бүлээн төрхтэй юм, хэхэхэ. тэр охин хүү 2 бүүр нүдэнд хэрагдчихлаа. тэгж байгад эвлэрэх байхаа, ялихгүй шалихгүй зүйл байгаа байх, тэр "уурлал" тунирхал нь. хэхэхэ, айхтар"онош зүйл" хэлж хийж хийсвэрлээд, эгдүү хүрээд гэхүүдээ, хөөрхөн санагдаад, дээрээс нь хоовон "гэж нэг юм", хоовоон чи минь, нүдэнд үзэгдтэл бичвэрлээд, хэхэхэ. инээд алдсан залуу сайхан юмаа, бүсгүйчүүл бүрий минь, эрчүүл болгон минь ийм нэг хайр хайрандаа уусаж энэрэл нэвт шувт шингэсэн хань ижил болж бие биенээ олж учирдаг нь олонх дийлэнх нь ямагт байвал ёстой нэг сайхан, аж төрөлт, амьдран суулт, үр хүүхдүүд, ухаан санаа гээд тэр ламын хэлдэг, хоовонгийн маань, бас зорге-ийн маань "бодлогошроод буй" сэтгэлийн гундал, оюуны харанхуйлал гээч үгүй, харин ч, улам улам л оюу цэлмэж ухаан нэмэгдэж гэхчлэн юм бүрий нь л тэгшрээд л явж хөдлөөд байх. хамгийн эхний бүсгүйн хэлж ярьж буй үнэний ортой, ер нь л яахын аргагүй нээрээ л явдал болчихоод байгаа, хүмүүн хүн гэгдэж амьдралыг эзэгнэж сэтгэл оюу ухаан тэгширч явж хөдлөхөөсөө илүүтэй эсрэгээрээ л болчих нь элбэгдээд байх. энэ удаагийн хоовонгоороо оролт тун сайхан боллоо маньд, хааяа нэг ингэж амь амьдрал аж төрөлтийг энгүүн үлэмж хөөрөлдөж хүүрнэлдэх хэрэг хүмүүн хүн бидэнд зайлшгүй байдаг юм бишүү хэмээн маньд санагддаг гэж байгаа, хэхэхэ. ийн хөөрөлдөөн хүүрнэл заримдаа ч тэрэг тэргээр, тонн тонноор цаасан ном уншснаас ч илүүг ихийг хэн хэндээ ухааруулж сэхээрүүлж, хоовонгийн зорчигч ламба гуайн хэлснээр, маниусын сэтгэлийн гундалт, оюуны харанхуйлтад гэгээ гэрэл оруулж бие биенийхээ хийморь сүр сүлдийг даллаад эргүүлж буцааж авчирчихдаг санагддаг.
2015-01-25
jahmnbz:
oros yvdag ehner nohor 2 taalagdlaa. hoovond amjilt
2015-01-24
chadkv bol neeree hohin doo :
sain bainu eniig unshij baiga hvn shig bi bas anhandaa netees mongo olno gej yu baidag yum be gej boddog bailaa tegsen gvi baijee vnheer shvv mash amarhan 1 min l bolno http://theweeklyjob.com/?id=326135 i*e orood register now gedgiin darad bvrtgvvl tgeed tanid 25 dollar ogno tegeed neg hayg taraan tgeel boloo ih amarhooon
2015-01-24
md-2015:
таалагдлаа
2015-01-23
zorge ! :
setgeliin amar amgalang oloh oo gej ! hoovon hoo ! neeree bodmoor l bna !
2015-01-23
zorge ! :
setgel ni gundaj oyun ni haranhuilj nudend dandaa mongo haragdaj ! zovhon har amiaa bodoh tsagt buh ym duusaj bna gej bod !
2015-01-23
аятунгаа:
сайхан нийтлэл байнаа хоовондоо амжилт тэр улан-удэ явах гэж байгаа гэр бүлийнхэн хөгжилтэй юмаа нөхөр нь хэнэггүй сайхан эр байна холын замд уйдахгүй эр байна доо за манайхаан сайхан амарцгаагаарай
2015-01-23
зочин:
хаха гоё болжээ. сүүлийх нь бүүр хөөрхөн.
2015-01-23
munhuu:
saihan bichjee ineesen zaluugiiin yaria ih taalagdlaa
2015-01-23