Мөс цөмөрчээ
2015-01-24

Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн ч цаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдаад зарим голын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэн болон ОБЕГ-аас анхааруулсаар байгаа.

б

Гэвч Ховд аймгийн төвөөс 40 орчим км-ийн зайд орших Хар ус нуурын мөсөн дээгүүр иргэд машинтай зорчиж байгаад мөс цөмөрсөн осол гарсан байна. Азаар хүний амь нас эрсдээгүй аж. Аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, зорчигчдыг усанд живэх аюулаас аварч, машиныг нь татаж гаргасан байна.

б

Ус цаг уур орчны хүрээлэнгийн мэдээгээр 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн хэдийч цаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдаад зарим голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 2-5 см-ээр нимгэрсэн байна. Жишээлбэл: Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа гол Дархан хот орчимд болон Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан 2-5 см нимгэрсэн байгаа аж.

б

Иймд гол мөрөн, нуурын мөсний зузаарлын эрчимшил бага мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба 2014 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

б

Б.Хүлэг

 
Shuud.mn
Сонин хачин
matto:
бизнес хийх байшин худалдан авч, үнэт цаас гэх мэт холбоо selsumatgmail.com төлөх 24 цагийн дотор 2 нь хурдан, найдвартай зээл санал болгох нь өнөөдөр reeceive
2016-01-25
эмэгтэй:
сануулж, сэрэмжлүүлсээр байхад хэнэггүй, тэнэгээсээ болж осолд өртөж, бөөн ажил уддаг хүмүүсийг өөрсдийг нь аврахад гаргасан зардлыг өөрсдөөр нь төлүүлэх хэрэгтэй. аврах үед онцгой байдлынхнаас осолдож, амиа алддаг биз дээ. хэнэггүй, хариуцлагагүй хүмүүс гай тарьж аврагчдыг эрсдэлд оруулахаа болимоор юм. аврагчид өчүүхэн бага цалин хөлстэй учир ийм хэнэггүй нөхдүүдээс аврах ажиллагааны төлбрийг авч, аврагчдад өгөх талаар цаашид ул суурьтай бодож, цалингийн хуучин тогтолцоог өөрчлөх болосон байна
2015-01-26
zochin:
hedeenii teneguud bitgii zovlon udaad baigaach
2015-01-25
orignal site shvv chadkv bol hohinooo:
http://theweeklyjob.com/?id=326135 za bi eniig unshij baigaa hvn shig itgedgvi l bailaa gehdee vnen baijee orood bvrtgvvl tgeed tanid 25 dollar vldene neg hayg ogno terniig taraan ih amarhan orood register now geed bvrtgvvl tgeed ih amarhan tanias 1 min l heregtei tgeel boloo http://theweeklyjob.com/?id=326135 evvgeer orooroi
2015-01-25