Нийслэлийн сурагчид хичээлдээ орлоо
2015-01-26

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өчигдрөөр өдрөөр дуусч, өнөөдрөөс хичээлдээ орлоо.

Бага ангийн сурагчид буюу I-V ангийнхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 25-ныг хүртэл амарсан бол дунд ангийнхан нэгдүгээр сарын 3-наас 25-ныг дуустал, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 10-наас 25-ныг дуустал амарлаа.

 Хөдөө орон нутгийн сурагчдын тухайд бага ангийнханы амралт нэгдүгээр сарын 10-наас эхэлж ирэх хоёрдугаар сарын 8-нд дуусна. Дунд ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 26-наас эхэлж хоёрдугаар сарын 8-нд дуусах бол ахлах ангийнхан нэгдүгээр сарын 31-нээс амарч, хоёрдугаар сарын 9-нд хичээлдээ орох юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин