Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болно
2015-01-26

Монголын хөрөнгийн биржээс “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг ирэх хоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. Тус өдөрлөгт Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны компаниуд болон хувьцаат компаниудын төлөөлөл оролцох юм байна.

Тэд үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэх ажээ. Үүнд:

• Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл,

• Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга,

• Ногдол ашгийн мэдээ,

• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө,

• Брокерийн данс нээх үйлчилгээ,

• Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ,

• Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой/,

• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтийг бүртгэн авч шийдвэрлэх

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин