“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе”
2015-01-26

Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа 2015 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 4 өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд нийт 130 гаруй Аж ахуй нэгж, үйлдвэр эрхлэгчид оролцоно. Монголын уламжлалт цагаан сарын баяраар дотоодын үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засч, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хайртай дотны хүндээ гарын бэлэг барьж үндэсний хувцасаар гангарахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
hoooom teatr:
erdoo l ene yu
2015-01-27
зочин:
үндэсний үйлдвэрээ дэмжмээр л байна.даанч өндөр үнэтэй зарим нэг нь үнэндээ тохироогүй чанар муутай
2015-01-26