Оюутолгой ХХК-ийн гэрээт компанийн спиртийн хольц бүхий шингэнд хордсоны улмаас эмчлүүлж байсан ажилтан энэ сарын 27-28-нд шилжих шөнө нас баржээ.
Талийгаач Оюутолгой төслийн талбай дээр 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр спиртийн хольцтой шингэн уусны улмаас хордлогод орж, Улаанбаатар хотод эмчлүүлж байсан хоёр ажилчны нэг нь юм.
Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нөгөө ажилчны биеийн байдал тогтвортой, сайжирч байгаа аж
Уншиж байна |