Шүүхийн шийдвэр гарсны дараа байр сууриа илэрхийлнэ
2015-01-27

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар давж заалдах шатны шүүхүүдийг тойргоор байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Энэ тухай болон бусад асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой цөөн хором ярилцлаа.

б

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар давж заалдах шатны шүүхүүдийг тойргоор байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин УИХ энэ шийдвэрийг хүлээж аваагүй. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тиймээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг, Үндсэн хуулийн 48.1 дүгээр заалтыг зөрчжээ гэдэг дүгнэлтийг хийсэн. Нэгэнт цэц маань шүүх учраас би шүүхийн шийдвэрийн талаар тэгсэн байна, ингэсэн байна гэж хэлмээргүй байна. Харин Үндсэн хуулийг судалдаг, судлаач эрдэмтний хувьд миний бодол санаа бол өөр байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа судлаач, эрдэмтний хувиар өөрийн байр сууриа илэрхийлнэ гэж бодож байна. УИХ бол уг шийдвэрийг хүлээж авах бололцоогүй юм байна гэж үзсэн. Яагаад гэхээр давж заалдах шатны шүүхүүдийг тойргоор байгуулчихсан. Баахан шүүгчийг нүүлгэж, суулгаад, байр байшинг нь заруулж, авахуулчихсан. Эдийн засгийн хувьд маш их зардал хөрөнгө гарчихсан байж байгаа нөхцөлд 2015 оны төсөв дээр нэг ч төгрөг нэмээгүй мөртлөө цэцийн ийм шийдвэрийг хэрэгжүүлнэ гэвэл хууль хэрэгжүүлэх ямар ч бололцоо байхгүй болчихож байгаа юм. Тиймээс энэ үндэслэлээр Монгол Улсын Их хурал хүлээж аваагүй. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан энэ сарын 30-нд зарлагдсан байна лээ. Энүүгээр эцэслэн шийдвэрлэгдэх байх.

б

-Сүүлийн өдрүүдэд тойргийн дугаар шүүхийн шүүгчийг авлигын хэрэгт холбогдсон тухай мэдээлэгдэх болсон. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчийг хардах, авлига авлаа, барилаа гэдэг явдал аль ч нийгэмд байдаг. Нээлттэй нийгмийн үзэгдэл. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмт буруутай гэж үзэхгүй гэдэг зарчмаар бид хандаж байгаа. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бие биенээ гүтгэх, дормжлох явдал Монгол Улсад түгээмэл болсон байна. Тэр ч байтугай УИХ-ын даргыгаа хүртэл гүтгэчихээд байж байх жишээтэй. Гэтэл төр засгийн өндөр алба хашдаг хүмүүс, улс төрийн хүрээнийхэн хоёрын хооронд юмаар заргалдаад яахав гээд хаячихдаг. Ингэснээр хүнийг гүтгэдэг, доромжилдог хүмүүс даврах янзтай байдаг. Тэгэхээр иргэд ийм асуудлыг хуулийн байгууллагад өгч шалгуулах, нэр төрөө сэргээлгэж байх нь хаана хаанаа хууль дээдэлж ажиллах зуршил тогтоход хэрэгтэй юм болов уу гэж боддог. 

б

-Ер нь шүүгчдийн ёс зүйтэй холбоотой гомдол санал хэр ирж байна вэ?

-Шүүгчийн ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо хараат бусаар шийдвэрлэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу. Өнгөрөгч буй онд 300 орчим өргөдөл, гомдол ирсэн. Ёс зүйн хорооны үйл ажиллагаанд судлаач хүний хувьд дүн шинжилгээ хийхэд ийм олон өргөдөл гомдол ирсэн мөртлөө ёс зүйн хороогоор сахилгын хэрэг үүсгэсэн болон хэрэгт тооцсон хувь хэмжээ их цөөхөн байгаа. Энэ нь гомдол гаргаж байгаа хүмүүсийн хардах эрх өндөр байгаатай холбоотой. Хоёрдугаарт, хуучин Шүүхийн сахилгын хорооны шийдвэрийг бүх гишүүдийн хурлаар эцэслэн шийдвэрлэдэг байсныг шинэ хуулиар шүүхийн хяналтад оруулсантай холбоотой. Тиймээс Сахилгын, Ёс зүйн хороо тодорхой шүүгчид хэрэг үүсгээд ёс зүйн шийтгэл ногдууллаа гэхэд шүүх дээр очоод хэрэгсэхгүй болох явдал түгээмэл ажиглагдаж байгаа. Тэгэхээр бид цаашдаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргах нь зүйтэй юм болов уу гэсэн бодол байгаа. Шүүхэд ёс зүйн хорооны шийдвэрийг эргэн харж, хуульд нийцсэн эсэхийг дүгнэхдээ баримтлах хууль байдаггүй. Тодруулбал, ёс зүйн дүрэм баримталж тухайн ёс зүйн хэргийг хэвээр үлдээх, хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргадаг. Ер нь шүүх хууль хэрэгжүүлдэг, хууль барьж ажилладаг байгууллага учир ёс зүйн дүрэм баримтлан шийдвэр гаргах нь зохимжгүй. Тиймээс энийг эргэж харах шаардлагатай юм болов уу гэсэн бодол надад төрж байгаа.

б

Б. Буд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монгол улсад юу байна шорон л цэцэглэн хөгжиж байна жижиг хэргээр хичнээн олон төрийн албан хаагчдыг шоронд хийв,шоронд 1 өрөөнд 25 уулаа шахцалдан хэвтэж байна
2015-01-28
өөөөөөөө:
энэ алуурчин юу гээд хуцаад байгаа юм бэ
2015-01-27
zochin:
sudlaach erdemten gechjee.icheech bj bgaga har shinechilsen gd bga shuuhee tsalin ni ih shuugchdee har.tgd uuriiguu har bie e zassan uu.hun dairchaad odoo iim um hiigeed yariad suuj bh
2015-01-27
согтуу:
согтуу жолооч хүүхэд дайрсан согтуу өвгөн
2015-01-27
өөрөө төл:
хууль зөрчин шийдвэр гаргасан хүн нь та өөрөө юмаа даа, хариуцлагаа шударгаар хүлээл дээ. та дандаа хуулийн дээр гишгэж сандайлж сууна гэж юу байхав. шударга л байл даа. хэрэг хуучирдаггүй л гэж ярьдаг шүү.
2015-01-27
irgen:
хуульч биш хүн шүүхийн ерөнхий зөвлөлийг толгойлж баахан хууль бус үйл ажиллагаа явуулж шүүхүүдийг бужигнуулаад хаясан юм биш үү. тэгээд одоо баахан хөрөнгө мөнгө гарчихсан яах ч арга байхгүй ухааны юм яриад сууж байдаг. мөн дүүрчихсэн толгой ёо.
2015-01-27
зочин:
цэцийн шийдвэрийг хүлээх нь зөв гэхдээ таны дураараа нэмсэн шүүгч нарын цалингийн мөнгөөр тойргийн шүүхүүдийг буцааж нийтийн эрх ашигт нийцүүлэх нь зүйтэй ш дээ төсөвт мөнгө суулгаагүй нэрээр бас 1 жил тансаглах гээ юу
2015-01-27