Ирина Шейк клипэнд тогложээ
2015-01-27

Оросын супер модель Ирина Шейк дуучин Марк Антино, Ромео Сантосын хамтын уран бүтээл “Yo Tambien” гэх дууны клипэнд тоглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү уран бүтээл өчигдөр 14.00 цагт “Youtube.com” дээр байршсан байна. Иринагийн клипэнд нь тоглосон “Yo Tambien” хэдхэн цагийн дотор Латин Америкийн “Billboard” чартад тавдугаар байрт жагссан байна.

1

Марк Антино твиттертээ “Миний шинэ уран бүтээлд Ирина Шейк тоглосон. Хамтран ажиллах таатай байлаа” гэж жиргэжээ. Ирина 2011 онд реппер 50 сент, Кейни Уэстийн “money” дууны клипэнд тоглож байжээ. Тэрбээр “Клипэнд тоглох дургүй. Үнэнийг хэлэхэд Марк Антинод үгүй гэж хэлж чадсангүй ээ” гэж жиргэсэн байна. Модель бүсгүй саяхан хөлбөмбөгчин Криштиан Роналдогоос салсан билээ. Роналдо инстаграмдаа “Антиногийн шинэ дуу таалагдлаа. Ирина ч гайхалтай харагдаж байна” гэж бичсэн тухай Америкийн “TMZ” сайт мэдээллээ.

1

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин