Грек шинэ Ерөнхий сайдтай боллоо
2015-01-27

Өнгөрсөн ням гаригт Грек улсад парламентын сонгууль явагдсан билээ. Энэхүү сонгуульд сөрөг хүчин гэгддэг “Сириза” нам парламентын 300 суудлын 151-д ялалт байгуулсан юм.  Ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн тус намын дарга Алексис Ципрас Ерөнхий сайд болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  “Сириза” намын гол өрсөлдөгч “Ардчилсан нам”-ын дарга, экс Ерөнхий сайд Антонис Самарас ялагдлаа хүлээн зөвшөөрч, суудлаа тавьж өгсөн тухай “Greece  national post” сонинд бичжээ. Самарас твиттертээ “Баяр хүргэе. Танд амжилт хүсье” гэж жиргэжээ.

р

Ципрас Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа Дэлхийн II дайнд амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлжээ. Өнөөдөр Освенцимийг чөлөөлсний 70 жилийн ой тохиож байна. Зөвлөлтийн  цэргүүд Польшид байрлах “Үхлийн Фабрик” гэгдэх нацистуудын хорих лагерь руу нэвтэрч, энэ өдөр мянга мянган хоригдлыг суллаж байжээ.

а

Б.Дэлгэрцэцэг

 
Shuud.mn
Сонин хачин