Салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийх хэрэгтэй
2015-01-27

Украины Ерөнхий сайд Арсений Яценюк зүүн хязгаарын Донецк, Луганск мужид онц байдал зарлах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Петр Порошенкод мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд “Зүүн хязгаарт болж буй мөргөлдөөн, хүчирхийлэл хяналтаас гарахаас нь өмнө зогсоох хэрэгтэй. Босогчид, салан тусгаарлагчид энгийн иргэд рүү халдаж, амь насанд нь заналхийлж эхэллээ” гэж хэлжээ.

1

Ерөнхийлөгч дээрх саналыг хүлээн авбал зүүн хязгаарт армийн цэргүүд нэвтрэх юм. Порошенко “Онц байдал зарлахаасаа өмнө салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийх хэрэгтэй. Армийн цэргүүд зүүн хязгаарт нэвтэрвэл, сөргөлдөөн улам даамжирах эрсдэлтэй. Салан тусгаарлагчидтай эхэлж гал зогсоох хэлэлцээр хийхгүй бол олон гэмгүй иргэн амиа алдсаар байх болно. Бид харилцан тохиролцож чадвал Украин хямралаасаа салах болно” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт зүүн хязгаарт ойролцоогоор 30 орчим хүн амиа алдсан гэж НҮБ-аас мэдээллээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zora:
* bi yu un*d bainaa hel nairuulga gej galzuu hunii odoriin temdeglel zugeer eh survaljiinhaa hol*iig tavchihaa
2015-01-27