Тэйлор Свифтийн инстаграмыг хакерджээ
2015-01-28

Кантри дуучин Тэйлор Свифтийн 71 сая дагагчтай инстаграм хаягийг нь хакердаж, хувийн мэдээллийг нь нийтэд ил болгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Та нарыг үзэн ядаж байна” гэх хакерууд дуучин бүсгүйг өнгөрсөн оноос эхлэн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхдэг байжээ. Тэд дуучны инстаграм, фэйсбүүк, твиттер хаягийг нь устгана хэмээн сүрдүүлсэн байна. Өчигдөр АНУ болон Европ, Ази, Латин Америкийн орнуудын хэрэглэгчид /ойролцоогоор 1.1 тэрбум иргэн/ цаг орчим фэйсбүүк, инстаграм зэргийг ашиглаж чадаагүй билээ. Энэхүү үйл явдлын дараа дуучны инстаграм хаяг хакердуулсан гэж “TMZ”сайт бичжээ.  


Хакерууд дуучны инстаграмд “Сайн уу фэнүүдээ. Би Тэйлор Свифт байна. Үнэнийг хэлэхэд би нарыг үзэн яддаг. Миний дууг сонсох хэрэггүй” гэж бичжээ. Дуучин бүсгүй инстаграмд нь нийтлэгдсэн зураг, мэдээллийн дараа албан ёсны мэдээлэл хийжээ. Тэрбээр “Миний инстаграм хаягийг хакердсан. Агентлаг хэрэгтнийг олохоор ажиллаж байна. Хакеруудын нийтэлсэн худал мэдээллийн өмнөөс олон сая фэнээсээ уучлалт гуйя” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин