Элэгний С вирусийн эмийг бүртгэжээ
2015-01-28

Эрүүл мэнд , спортын яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн хурал өчигдөр болжээ. Тус хурлаар АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх Sovaldi(софосбувир) 400мг шахмал эмийг Канад улсын PatheonInc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортоор оруулж ирэх зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг хэлэлцүүлэв.

р

Хурлын шийдвэрээр Sovaldi(софосбувир) 400мг шахмал эмийн бүртгэлийн материал нь Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 13 дугаар тушаал “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ын шаардлагыг хангаж байгаа тул түргэвчилсэн хэлбэрээр бүртгэжээ. Тодруулбал дээрхи журмын Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Эмийн хяналтын хатуу зохицуулалттай эрх бүхий байгууллага АНУ-ын FDA-аас олгосон гэрчилгээ, хүний эмийн бүртгэлд тавигдах техникийн шаардлагыг хангасан, тухайн орныхоо хэрэглээнд нэвтэрсэн, бүртгэлийн журмын дагуу ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангасан байна.

х

Софосбувир эмийг дангаар нь ууж хэрэглэхгүй, харин интерферон тариа, рибаварин эмтэй хавсарч хэрэглэх нь эмчилгээний үр дүнтэй аж.

Shuud.mn
Сонин хачин
amarsanaa saidad:
ta ih buyantai hyn ee?ih bayarlalaa..odoo bi amid yavah erhtei bolloo.tand ih bayarlalaa..
2015-01-29
луйварчидад:
эхний алхамаа хийж чадлаа,одоо мөнгийг ч шороо шиг олно доо,
2015-01-29
иргэн:
ард түмэнд хэрэгтэй ганц төрлийн эм оруулах гэж бүтэн жил маргалаа. уг эмийг хүлээж тэсэлгүй өчнөөн төчнөөн хүн хорвоогоос явлаа. энэ төр засагт байгаа хүмүүс үнэхээрийн хэрэг алга
2015-01-28
эмби:
ёох арай гэж. шийлгээд баярлалаа
2015-01-28
zochin:
goe um aa. odoo b virustei xumuus ni yax be. c-tei xumuus aztai um aa
2015-01-28