Цагаан сар ба бидний төсөв
2015-01-28

Монголчууд бидний уламжлалт баяр болох сар шинийн баяр ирэх хоёрдугаар сарын 19-нд болно. Сар шинээ идээ ундаа элбэгтэй угтвал ирэх ондоо эрүүл энх, элэг бүтэн байна гэж үздэг. Хэрэв идэж, уухаар хомсхон байвал тэр жилдээ тийм л байна гэсэн үг. Тиймээс монголчууд эд эдлэл, идээ ундаагаар элбэг, сайн сайхан, аз жаргалтай байхын тулд цалин тэтгэврээ урьдчилан авч, эрвийх дэрвийхээрээ хөдөлж цагаан сардаа бэлддэг.

өө

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн   “Мишээл экспо”, “Драгон төв”, “Шөнийн зах”, “Скай их дэлгүүр” зэрэг нийслэлийн 9-н дүүргийн томоохон худалдааны төв, дэлгүүрүүдэд болж байна.

өө

Үүнтэй холбогдуулан манай сайт “Цагаан сар ба бидний төсөв” гэх цувралаар сурвалжилж байна. Эхний ээлжид бид цагаан идээ, хэвийн боов ямар үнэтэй байгааг иргэдэд хүргэхээр Чингис зочид буудлын баруун талд байрлах “Скай” их дэлгүүрт болж буй “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэнгээр орж танилцлаа.

өөөө

Ааруул 3000-18 000 төгрөгийн үнэтэй байна

өө

Сар шинийн баяр дөхсөн болохоор тус дэлгүүрт болж буй үзэсгэлэн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Шар, цагаан тос, ааруул, ээзгийний үнэр хамар цоргих аж. Сар шинийхээ чихэр жимс, идээ шүүсийг бэлтгэж буй иргэдийн олонхи нь эмэгтэйчүүд, тэтгэврийн хөгшид байв. Тэнд худалдаалж буй цагаан идээний дийлэнх хувийг Архангай аймгийн Чулуут, Ихтамир, Өндөр-Улаан, Өвөрхангай аймгийн Төгрөг, Баян-Өндөр, Булган аймгийн Сайхан зэрэг сумынх ажээ. Мөн Баянхонгор, говийн аймгуудын цагаан идээ ч бас цөөнгүй байлаа. Энд зарагдаж буй цагаан идээний үнэ ханш, бусад хүнсний захад зарагдаж буй цагаан идээний үнэ, ханштай ойролцоо аж.  Ажиглаж байхад иргэдийн олонхи нь сүүн ааруул, хорхой ааруул, хурууд, өрөм, тосноос авч байв. Бусад төрлийн цагаан идээнээс төдийлэн ихээр авч харагдсангүй. өө

Харин худалдагч нар цагаан сар болоход хэд хоногийн зай байгаа учраас иргэд төдийлөн цагаан идээг ихээр худалдаж авахгүй байна, цаг хугацаа нь дөхөөд цагаан идээ гүйлгээтэй болно хэмээн онцолж байлаа.

өө

Тухайлбал, худалдагч н.Нараа “Манайх цагаан идээгээ Архангай аймгийн Чулуут сумаас авчирч зарж байгаа. Худалдан авагчдын чадвар харьцангуй сайн байна. Энд ямар нэгэн хольцгүй, жинхэнэ цэвэр ааруул, өрөм зардаг болохоор хэрэглэгчид ч мэддэг. Үнийн хувьд ч тийм өндөр биш. Бас цагаан идээний бүх төрлийн гарал үүсэл, шинжилгээний бичгээ авсан байгаа”гэсэн юм.

өө

Харин тус үзэсгэлэнд цагаан идээний дундаж үнэ ямар байгааг танилцуулж байна.

-Хорхой ааруул 8000-8500

-Хувийн үйлдвэрийн ааруул 3000-7000

-Нимгэн ааруул 8000,

-Тавгийн ааруул 180-230 мянган төгрөг /долоон давхартай/

-Сүүн хурууд 18000

-Хурууд 7500

-Баянхонгорын ааруул 6500-15000

-Сарлагийн шар тос 8000- 9000

-Сингапур шар тос 4500

-Зулын шар тос 3500

-Орос масло 4000

-Монгол масло 7000

-Сарлагийн өрөм 8000- 8500

-Тогооны өрөм 8500-11000

-Бяслаг 10000

-Аарц 3000

-Ээзгий 5000

-Ээзгийтэй тос 7000-8000

-Хайлмаг 4000

-Архангайн цагаан тос 5000

-Өрөм 8000-10000,

-Үнээний сүү 1200-1500,

-Тараг 1300-1600,

-Сарлагийн сүү 2500 төгрөг

 -Гүүний айраг 3500 төгрөгөөр тус тус зарж байна.

Сүүлийн жилүүдэд иргэд  хэвийн боовноос гадна ааруул цагаан идээ засах хандалга ажиглагдах болсон билээ. Тэгвэл тавгийн идээ засахад зориулсан  ааруул том нь 8000 төгрөг/1 ширхэг/ харин ааруулын хэмжээ, тоо, ширхгээс хамаарч зассан тавгийн идээ 110- 260 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

 

хх

Хэвийн боов 2000-4800 төгрөгийн үнэтэй

хх

“Скай” их дэлгүүрт гарч байгаа үзэсгэлэн худалдаанд зөвхөн цагаан идээ байсангүй хэвийн боов, суурь еэвэн, тавгийн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүн зонхилжээ.

хх

Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид цөөн тооны бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Тухайлбал, монгол дээл, хантааз, гутал, эсгий урлал, арьсаар үйлдвэрлэсэн бэлэг дурсгалын зүйлс энд байна. Иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд бэлэг сонгох гэхээр сэтгэлд таарах, үнэ ханшны хувьд боломжийн бараа бүтээгдэхүүн хомс байгааг онцолсон.

хх

 “Өгөөж”, “Атар өргөө”, “Суман гүн”, “Талх чихэр зэрэг компанийн хэвийн боов, суурь еэвэн, тахилын боовыг үзэсгэлэн дээр худалдаалж байна. Хэвийн боовны хувьд 2000-4800, суурь еэвэн жижиг, томоосоо хамаарч 7500-15000 төгрөгийн үнэтэй байна. “Суман гүн” компанийн “Өлзий” суурь еэвэн хамгийн үнэтэй нь буюу 15000 төгрөг байлаа. Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс даруй 300-500 төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү өссөн шалтгааныг импортын цавуулаг өндөртэй, сайн гурилаар хийсэн гэж тайлбарлах. Харин хэвийн боовны сонголт арвин байна лээ. Сар шинийг угтсан үзэсгэлэн худалдаа амталгаа явуулдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, сонирхсон бүтээгдэхүүнээ амталж үзээд худалдан авалт хийх боломжтой гэсэн үг.

хх

рр

Төвийн зургаан дүүрэгт үзэсгэлэн болж байна

рр

Үзэсгэлэн худалдаа  “Мишээл экспо”, “Драгон төв”, “Шөнийн зах” болон нийслэлийн  дүүргүүдэд зохион байгуулагдах юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны Ерөнхий зохион байгуулагчаар  Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, НЗДТГ оролцож байна.

рр

Уг үзэсгэлэн төвийн зургаан дүүрэгт дараах байршилд зохион байгуулж байгаа юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
ulzii:
70 nasnaas deesh yyts tavidag khuuli baomaar yum 65 nasnaas ukheriin uvchuu eebii khuu
2015-02-02
zoloo:
tsagaan idee arai vnetei yuma hewiin boow ch yahaw
2015-01-30
irgen:
eoeoeoeo yamar iamar unetei bolchoovee iim baga tsalin avch baij yaj iim undur uneer hudaldaj avah yum be arai heterch ba aa mgluud yaj amidardag ba aa heden baychuudiin bayr bolj deeeurumdmuur yum baychuud n inegeed l durtai aumaa avaad l kkkk
2015-01-29
арай ч дээ:
цагаан сар гаргалтгүй юм байна юун аймаар үнэ цагаан сар наадам шинэ жил бол зүгээр тоотой хэдэн баячуудын буюу хулгайч авилгачин шуналтнуудын баяр болжээ дээ
2015-01-28
ямар аймаар үнэ вэ:
цагаан идээ гэхэд л ийм үнэтэй аан. тэгээд бас үнэ нь гайгүй гэсэн байна. монголчууд бүгдээрээ тэрбумтан болсон байна. ийм үнэтэй юм авч иддэг болохоор дэлхийн баячууд ч атаархахаас өөр арга байхгүй юм байноо.
2015-01-28