“Иргэдээ сонсъё” арга хэмжээ болжээ
2015-01-29

Монголын Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь Цагдаагийн төв байгууллага болон харьяалах Иргэний зөвлөл, оршин суугчдад ажлаа тайлагнах гэж заасан байдаг. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс 2014 оныхоо үйл ажиллагааг тайлагнах, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг нь хүлээн авах зорилгоор “Иргэдээ сонсъё” арга хэмжээ зохион байгуулжээ.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон цагдаагийн хэлтсийн 2014 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд хүргэн, Цагдаагийн хэлтсийн “Мандалын цагдаа” урлагийн тоглолт, гардан тулааны үзүүлбэр зэргийг иргэдэд толилуулсан байна.

б

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин