Х.Монголжингийн чацуутнуудад 3 сая төгрөг олгоно
2015-01-29

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах асуудлыг ярилцжээ. Ингэхдээ маргааш Монголын Хүүхдийн ордонд Гурван сая дахь иргэн тодорсныг алдаршуулах арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

ө

Монгол Улсын гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболдын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон юм. Гурван сая дахь иргэн болсон Х.Монголжин охинтой үе чацуутан болон 181 хүүхэд мэндэлсэн. Тэгвэл Засгийн газрын 400 дугаар тогтоолоор тэднийг алдаршуулах юм. Тус тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70 сая  хүртэл төгрөгийн  үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнах юм. Бас түүнтэй хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанд мөн адтл 70 сая төгрөгийн шагнал өгөх юм. Харин  чацуутнуудад гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Shuud.mn
Сонин хачин
улаан данигай:
улс орны чинь эдийн засаг сүйрчихээд байхад үхсэний чинь тэр олон хүүхдэд тус бүр 3 сая төгрөг өгөх бас ойролцоо чацуутанд нь 70 сая өгнө ч гэх шиг саяхан л эх хүүхдийн мөнгийг танана гээд хуцацагаагаад байгаа биз дээ одоо юу болоод тийм их мөнгөтэй болчихоов та нарын увайгүй зүгээр ард түмнийг стрест оруулах гэсэн сенсаац байсаныг алтанхуяг мөнгө байгаа тийм дээрээ тулаагүй гэж үнэнийг чинь хэлсэн биз дээ өгөр үү дээ та нарыг бүгдийг чинь дорбинктчих юмсан ямар та нар төрүүлчихээ юү түүнийхээ оронд цагаан сар боллоо өвгөд хөгшидынхөө тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зээлийнх нь хүүг бууруулах арга бодож яриач арга хэмжээ аваач та нараас илүү тэр хаан банк нь 36 сараар тэтгэвэрийн зээлийг нь өгөөд өөрт ашигтай өрөөлд ч тустай менежментээ хийх байлгүй бушуухан ерөнхийлөгчийн засаглалтай болох минь босоцгоое ард түмэн минь нэг хэдэн залуучууд босох тэмцэх юм яриад байсан юу болсийн болоо
2015-01-29
zochin:
3 saya dahi irgen turluuu gej humuus neg negendee duulgaj bas mashin unaand humuus yarilcaj bayarlaj blaa
2015-01-29