40 мянган айл цахилгаангүй болов
2015-01-29

АНУ-ын зарим муж, хотод их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас 100 мянган айл гэрэл цахилгаангүй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Массачусест мужид 40 мянган айл гэрэл цахилгаангүй 48 цаг болсон” гэж Онцгой байдлын яамнаас мэдэгдэж, яаралтай тусламжуудыг хүргэхээр ажиллаж байна гэв.

1

Массачусест мужийн захирагч Чарльз Бейкери “AFP” агентлагт ярихдаа “Муж даяар үзэгдэх орчин муу байна. Орон нутгийн бүх нислэгийг цуцалсан. Мөн иргэдийг машинаасаа татгалзахыг уриалсан. Таван иргэн гар, хөлөө хөлдөөж эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Цахилгаангүй айлуудад нэмэлт үүсгэвэр, дулаан хөнжил, лаа, шүдэнз зэргийг илгээсэн” гэжээ.

Цасан шуурга Нью Йорк, Нью Жерси мужийн тээврийн салбарт хүндрэл учруулж, ойролцоогоор 250 сая ам.долларын хохирол учруулжээ. Хохирлын үнэлгээг аудитийн “Moody's Analytics” компани гаргасан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин