Насанд хүрээгүй цэргүүдийг чөлөөлөв
2015-01-29

НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сан буюу “UNICEF” байгууллагын хүсэлтийн дагуу эхний ээлжинд Өмнөд Суданы армид хүчин зүтгэж буй 7-15 насны 269 хүүхдийг чөлөөлсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “UNICEF”-ийн төлөөлөгч Мерси Кор “Бидний тооцоолсноор тус улсын армид 12 мянга гаруй насанд хүрээгүй хүүхэд тулалдаж байна. Тэд сурч боловсрох, тоглох ёстой ч хүсээгүй дайны золиос болон хохирч буй. Өмнөд Суданы Ерөнхийлөгч Омар Баширтай энэ асуудлаар ярилцаж, тохиролцсоны эцэст энэ ондоо багтаан 3000 хүүхдийг армиас чөлөөлөхөөр боллоо” гэж хэлжээ.

1

Зэвсэгт бүлэглэлүүд 2012 оноос эхлэн засгийн эрхийн төлөө тэмцсэний улмаас улс даяар дайны гал дүрэлзэж эхэлсэн юм. Тэдэнтэй тэмцэхэд армийн бие бүрэлдэхүүн хангалтгүй байсан учир насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчээр армид элсүүлсэн билээ. Судалгаагаар өнгөрсөн оны хэмжээнд 158 хүүхэд зэвсэгт босогчдын гарт амиа алдаж, 90 гаруй хүүхэд сураггүй алга болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин