Улаанбаатар
Цагаан сар ба бидний төсөв
2015-1-29

Манай сайт ирэх сарын 19-нд болох Сар шинийн баяртай холбогдуулан “Цагаан сар ба бидний төсөв” гэх цуврал сурвалжлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаад бид махны үнэ ямар байгааг иргэдэд хүргэх үүднээс Дэнжийн мянгад байрлах “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо.

ө

Хонины ууц 150-280 мянган төгрөгийн үнэтэй

өө

Өглөө 07.30 цагийн үед тус зах хашаанд хөл хөдөлгөөн ихтэй байв. Голдуу хонины ууц, үхрийн өвчүү, адууны өрөөл, ямааны гулууз ачсан машин энэ захын талбайг бараг явах замгүй болгожээ. Хажуугаар нь багтаж орох гэсэн жижиг тэрэг, явган хүмүүс ч олон байв.

1

Сар шинээр ширээндээ тавих ууц, хонины гулууз мах, үхрийн өвчүү авах гэсэн иргэд ч цөөнгүй байсан юм. Худалдан авагчдын хэлж буйгаар “Цагаан  сар болоход 14 хоног дутуу байгаа ч эртхэн ууцаа аваад тавьчихвал үнэ нь ч хямд тусах болов уу” хэмээн байсан юм.

1

Өнөөдөр  "Хүчит шонхор" захад ууцны мах дунджаар 120-280 мянган төгрөгийн үнэтэй байна. Том сүүлтэй, 40 гаруй килограмм жинтэй тарган ууц­ 290 мянган төгрөг, арай дундаж нь 220 мянган төгрөг, жижиг нь 150-200 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Эндхийн наймаачдын ярьж байгаагаар иргэд аль болох цэвэрхэн бэлтгэсэн хэлбэр сайтай, том сүүлтэй ууцыг сонгож авдаг гэнэ.

1

Ууцны мах ачааны машин дээр тавьчихсан худалдаалж байгаа иргэд ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн аж. Дундговь аймгаас аймгаас ирсэн гэх Б.Нямдаваа “Би хотод гурван хоногийн өмнө ирж ууц зарж байна. Сүүлийн хэдэн жил энд ирж мах зарж байгаа. Махаа зараад ашгаа хувааж авчихаад гэрийнхээ Цагаан сарын бэлтгэлийг хийхээ бодъё. Тэгээд ч наймаачидтай давхцахгүй, ашиг гайгүй байх болов уу гэж бодоод эрт ирлээ. Энэ жилийн хувьд 100 гаруй ууцтай ирснээс ихэнхийг нь зарсан. Одоо 40-өөд ууц л үлдлээ. Хоёр хоноход дуусчих байх. Бид харьцангуй хямд зарж байна. Манай ууц 150-280 мянгын үнэтэй. Боломжийн үнэ шүү” хэмээсэн юм. Биднийг ийнхүү ярих зуурт ууц авах гэсэн өвөө ирээд “Хаанаас ирсэн ууц вэ. Хамгийн сайн сүүлтэй нь хэд бэ” гэж байсан юм. Тэд  хариуд нь “Энэ том сүүлтэйг 250 мянгаас сайн ярина шүү” гэв.

1

Үхрийн мах 5500-7900 төгрөгийн үнэтэй

1

“Хүчит Шонхор” захад ууц зарж байгаа хүн олон, авах гэсэн иргэд ч нэлээдгүй харагдана лээ.  Мөн ууцны хажуугаар үхэр, адуу, ямааны мах бөөний үнээр зарж байна. Адууны мах кг нь 3200-4500 төгрөгийн үнэтэй аж. Бага адууны нэг гуя авахад том жижгээсээ хамаараад 38-50 мянган төгрөг болж байна.

ө

Ямааны мах бөөний үнэ нь 3500-3800 төгрөгийн үнэтэй бол үхрийн өвчүү кг нь 6200 төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа. Харин тус захын жижиглэнгийн махны үнэ өмнөх жилийн ханштай харьцуулахад, 1000 төгрөгөөр хямдарсан гэж байв. Үхрийн мах 5500-7900, хонины мах 4200-4800, ямааны мах 4000-4200, адууны мах 3800-5500 төгрөгийн үнэтэй байна.

1

Иргэд адууны цул, ямааны гулууз мах авах сонирхолтой байна

1

 “Хүчит шонхор” захын махны худалдагч Б.Отгонбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Мах сайн зарагдаж байна уу. Цагаан сар дөхсөн болохоор ашигтай ажиллаж байгаа юу?

1

-Энэ жил худалдан авалт их муу байна. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил махны үнэ харьцангуй буусан байгаа. Өчигдрөөс бага багаар махны үнэ нэмэгдэх хандлагатай байна. Би ямааны гулууз, үхрийн мах зардаг. Хүмүүсийг ажаад байхад ямааны гулууз авах их сонирхолтой байгаа. Махнууд хуучин шинээсээ хамаарч, үнэ нь хэлбэлзэж байна.

1

-Махны үнэ цаашид хямдрахаар байна уу?

-Энэ жилийн хувьд 1000 төгрөгөөр хямдарсан. Цаашид өснө үү гэхээс хямдрахгүй. Цагаан сарын өмнө нөөцийн махыг худалдаанд гаргана гэж байсан. Гэхдээ больчих шиг боллоо. Уг нь нөөцийн махны сургаар жижиглэнгийн махаа хямдруулж байсан.

1

-Иргэд ямар малын махыг хамгийн их худалдаж авч байна?

-Адууны мах гайгүй сайн авдаг юм. Өвөл болохоор чанаж иддэг байх. Адууны мах өвөл иддэггүй монгол хүн ховор шүү дээ.

1

Цагаан сарын дундаж зардал хоёр сая төгрөг болох нь ээ

1

Жижиглэнгийн махны худалдаагаар харьцангуй худалдан авалт цөөтэй харагдсан бол малын дайвар бүтээгдэхүүний худалдаагаар нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан юм. Элэг, бөөр, умс хятай зэрэг малын дотор мах кг нь 2500-4100 төгрөгийн үнэтэй юм байна. Харин хонь, ямааны толгой, гэдэс 1500-3000 төгрөгийн үнэтэй байна. Чингэлтэй дүүргийн иргэн Т.Мөнхтуяатай цөөн хором ярилцлаа.

1

-Та  сар шинийн ууцаа авсан уу?

-Аваагүй. Үнэ ханшийг  нь судалж үзлээ. 230 мянган төгрөгөөр боломжийн ууц авчихаар юм байна. Цагаан сар дөхүүлж байгаад ууц, буузны мах, гурилаа авна даа. Одоохондоо жижиглэнгийн махыг авч байна. Хэд хонож байгаад ирж 4-5 кг-аар нь авдаг юм.

1

-Цагаан сарынхаа бэлтгэл хийх төсөв тооцоогоо гаргасан уу. Хэдэн төгрөгт сар шинээ хийчихээр байна?

-Урьдны жилүүдэд сая орчим төгрөгийг арай гэж хүргэдэг байлаа. Одоо юмны үнэ нэмэгдсэн. Нэг сая таван зуун мянгад хүргэнэ л гэж бодож байна. Өнгөрсөн жил ууцны махаа 200 мянгад авсан бол энэ жил 230 мянгаар авах нь. Бас ирсэн хүмүүст гарын алгыг дээш харуулах учиртай. Бага  ч гэсэн хүн болгонд бэлэг өгнө. Зарлага ихтэй шүү дээ. Гэхдээ яах вэ, жилдээ ганц болдог уламжлалт баяраа сайхан тэмдэглэхийн тулд байдаг чадлаараа л элбэг дэлбэг байхыг хичээнэ дээ.

1

“Цесна”, “Хурх”-ын гурилын борлуулалт сайн байна

1

Цагаан сарын бууз амттай, сайхан болоход гурилын чанар чухал нөлөөтэй. Нэг үгээр хэлбэл, Цагаан сарын бууз гурил “голох” нь бий.  Зах зээлд чанартай, боломжийн үнэтэй гурилын нийлүүлэлт хэвийн ч энэ удаа  буузны гурилын сонголт дээр иргэд Оросынхыг илүүд үзэж байгаа аж. Учир нь, улсын хэмжээний гурилын хангамжид ахиу жин дардаг “Алтан тариа” компанийн бууз хийхэд тохиромжтой Дээд гурилын чанар муу байгаа нь ийнхүү иргэдийг импортын гурил чухалчилахад хүргэжээ.

1

Гэхдээ “Улаанбаатар” үйлдвэрийн Дээд, “Хурх” зэрэг дотоодын үйлдвэрийн гурилын борлуулалт сайн байгаа аж. Үнийн хувьд  борлуулалтаасаа хамаараад “Цесна” гурилын үнэ нэмэгдсэн талаар “Хүчит шонхор” захын гурил борлуулдаг наймаачид хэллээ. Тус гурилын үнэ кг тутамд дунджаар 100 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд 10 кг-ын савлагаатай нь тасраад байгаа гэнэ. Тэгвэл 50 кг-ын савлагаатай нь өнгөрсөн долоо хоногт 75 мянган төгрөгөөр тус захын гурилын худалдаачдад ирж байсан бол өнөөдөр 80 мянган төгрөгийн үнээр нийлүүлэх болжээ.

1

Наймаачид ч ирж байгаа үнэ дээрээ 5000 төгрөг нэмж иргэдийн гарт хүргэж байгаа гэнэ. Түүнчлэн иргэд бууз, баншинд зориулж тийм их хэмжээгээр нь гурил аваад байдаггүй. Ихэнхдээ 10, 25 кг-ын савлагаатайг авдаг учраас 50 кг-ын “Цесна” гурилыг задалж зардаг юм байна.

1

“Алтан тариа” ХХК-ийн 25 кг дээд гурил-32000 төгрөг, Ширхэгтэй дээд 32000 төгрөг, Дээд гурил 20500 төгрөг, Нэгдүгээр гурил 15000 төгрөг,

“Улаанбаатар” ХХК-ийн 25 кг дээд гурил 28000 төгрөг, Нэгдүгээр гурил 15000 төгрөг,

Орос “Алейка” гурил 25 кг дээд 32000 төгрөг, 10 кг дээд 2000 төгрөг,

“Цесна” 25 кг дээд 40000 төгрөг, “Цесна” 10 кг дээд 20000 төгрөг,

“Сайн будаа” 25 кг-37000 төгрөг, “Сакура” 5 кг-11000 төгрөгийн үнэтэй байна.

1

1

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ер нь жил бүрийн цагаан сараас дараа жилийн цагаан сар хүртэл маш олон хүн хямардаг шүүдээ 1- хөгшид тэтгэвэрээ наад тал нь хагас жилээр цаад тал нь жилээр авна 3 хоногийн баяр дууслаа 10 хоног л бэлдсэн зүйлээ иднэ биз тэтгэвэрээ урьдчилаад авсан хүн яахуу өрнөөс өрний хооронд амьдрана хоолноос гадна өвчин зовлон сургуулийн хүүхэд гээд л бусад хэрэглээ мундахгүй 2- өрх толгойлсон хүмүүс гэх мэт тоочоод байвал монголын бараг ихэнх хувьд нь тохиолдоно энэ бэрхшээл энгийн ард бид хэзээний бүсээ чангалаад ирсэн хүмүүс шүүдээ бидний юугаар үр хүүхдээ сургаж яаж амьдарч байгаа тээр дээр байгаа хүмүүст огт хамаагүй бараг ийм зүйлийг мэдэхгүй нь ооон байх   ер нь цагаан сарын хэрэглээг бодоход бас л хөөрхөн шүүдээ ууц гурил гарын бэлгээр дуусахгүй үнэн ийм л байгаа тэгтэл гэнэт одоо хямраад байгаа юм шиг л .,,,, зүгээр л нэг залуу ярьж байхыг сонслоо хөгжилтэй боловч үнэн залуу----сайнуу за хямрал та нарт мэдрэгдэж байнуу найз----өө мэдэгдэж байнооо юм юм хэцүү санагдаад л цалин мөнгө ч хүрэхээ байлаа хүүхдүүдээсээ илүү гарч хувцас өмсөж чадахаа болилоо ,,,,харин танайхаар мэдэгдэж байнуу залууу----өө үгүй үгүй угаасаа хоосон байгаад сурчихсан хүмүүст ямар юмных нь хямрал мэdэгдэхэвдээ гэж энэ бол эмгэнэл залуу хүмүүст ийм хүнд байхад хөгшидөөс асуухаас ч айж байна
2015-02-03
mnnbb:
http://theweeklyjob.com/?id=315100 sard 300$ deesh mungu oloh bolomjtoi shuu 3 hun ii sanal heregtei bn tegeel une hudalin medne bi
2015-01-30
mnnbb:
http://theweeklyjob.com/?id=315100 sard 300$ deesh mungu oloh bolomjtoi shuu 3 hun ii sanal heregtei bn tegeel une hudalin medne bi
2015-01-30
zochin :
undesnii olon niitiin tv-eer gazar tarialanchidtai hii*n shuudnevtruulgiig udirdaj baigaa huuhen yamarbuduuleg baliar amtan be, ikh medegch tsarailaad uraldaj yariad estoi undesnii tv-g gutaah yumaa. iim baliar mergejliin etikgui baliaryumnuud tv-eer ikh garah boljee, haramsaltai ny , ont-iin muu nerend nemer bolj baina shuu
2015-01-29
сувдаа:
хямдхан хямдхан гээд зарлаад майна очиж яг авах болсон чинь хямдрах нь битгий хэл бүүр өсгөчихсөн байсан,энэ юуных вэ
2015-01-29
gana:
belgee ugnuu? uguhgui bna uu? tsagaan saraa hiine uu? ugui yu ter tanii dur shuudee.yamar alna geed bgaa bish hun baigaagaaraa bh shig shan yum bhguiee.
2015-01-29
irgen:
ene jiliiig beleg oghgui bhaar sanaachlaj urialaachee eronhiilogchoo hogshchuuld maani mash hund tusaj bna shuu deeee.
2015-01-29