“Монгол бэлэг” үзэсгэлэн худалдаа болно
2015-01-29

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Монгол бэлэг” үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ. Тус үзэсгэлэн ирэх долоо хоногт нээгдэх юм байна. Үзэсгэлэнд дүүргийн бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид оролцохын албаны эх сурвалж мэдээллээ. Үзэсгэлэн  худалдаа нь баярын уламжлалт зан үйл болох бэлэг солилцохдоо гаднын өндөр үнэ өртөгтэй бэлгийг халж, Монголдоо үйлдвэрлэсэн, Монгол соёлыг агуулсан бэлэг сэлтийг бие биедээ бэлэглэхийг уриалах, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин