Жулинна Мур нууцаа дэлгэв
2015-01-30

Нью Йорк хотноо зохион байгуулагдсан 72 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас “Still Alice” киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагналын эзэн болсон жүжигчин Жулинна Мур маргааш худалдаанд гарах “The Hollywood Reporter” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй ярилцлагынхаа үеэр өсвөр насандаа хөвгүүд бус охидыг сонирхдог байснаа дурьджээ. Тэрбээр “Би 13 настай байхдаа охидыг сонирхдог байсан. Нэг үгээр ижил хүйстэн гэсэн үг. Гэхдээ энэ бүхэн тийм ч удаан үргэлжлээгүй” гэж ярьжээ.

1

Жулинна Мур ирэх сарын 4-нд нөхөр Брад Фреундичтэй хуримаа хийсний 19 жилийн ойгоо тэмдэглэх билээ. Тэд 17 настай Салиб, 12 настай Лив гэх хүү, охинтой юм. Ирэх сарын 17-нд 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болох билээ. Жулинна Мур “Still Alice” киногоороо “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид нэр дэвшээд буй. Кино шүүмжлэгчид түүнийг “Оскар”-ын эзэн болно хэмээн таамаглаж байна.

1

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин