Шакира хүүтэй боллоо
2015-01-30

Дуучин Шакира энэ сарын 22-нд амаржиж, хүүтэй болсон тухай “Foxnews.com” мэдээллээ. Тэрбээр Испанийн Барселона хотноо байрлах “Child and love” эмнэлэгт төрсөн байна. Шакирагийн нөхөр хөлбөмбөгчин Жерар Пике твиттертээ “Милан дүүтэй боллоо. Би хоёр хүүтэй боллоо. Ямар том аз вэ. Баярлалаа” гэж жиргэжээ. Таван сая гаруй болжморууд дээрх жиргээний дараа Жерарийн гэр бүлд аз жаргал хүсчээ. Дуучин бүсгүй хоёр хүүгийнхээ хамтаар Нью Йорк хотод байрлах шинэ байшиндаа хүрэлцэн ирсэн гэж “TMZ” сайт бичжээ.

1

Хоёр долоо хоногийн өмнө Шакирад нөхөр нь 13 сая ам.долларын үнэтэй байшин худалдан авч өгсөн юм. Жерар энэхүү байшингийн урд байрлах тоглоомын талбайг өөрөө засч, янзалжээ. Хосууд өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин